Хуучирч муудсан гутлыг ч шинэ мэт болгож, өнгийг нь сэргээж цэвэрлэх аргууд

Хувцаснаас хамгийн түрүүнд муудаж, өнгө зүсээ алддаг зүйл бол яахын аргагүй гутал. Гэхдээ та гутлаа зөв зүйтэй арчилж чадвал эдэлгээг нь уртасгаж, шинэ хэвээр цэвэрхэн өмсөх боломжтой юм. Хүмүүсийн гутал цэвэрхэн байх нь тухайн хүнийг бүхэлдээ дэгжин цэмцгэр харагдуулдаг. Тиймээс гутал цэвэрлэх эдгээр аргуудыг сураад аваарай.

Үсний сэнсээр гутлаа сунгах

Гутал тань багадаад байгаа бол үсний сэнсний тусламжтайгаар сунгаж болох юм. Гутлаа зузаан оймстой өмсөж, гаднаас нь үсний сэнсээр халаагаарай. Хангалттай халааж болсон бол, гутлаа хөртөл нь өмссөн хэвээр байна. Боломжтой бол бага зэрэг алхаарай. Үсний сэнсийг гутлаас 10 см зайд барих ёстойг санаарай.

Элгэн гуталны толбыг арилгах

Элгэн гутлан дээр тогтсон толбо, бохирдлыг арилгахын тулд гутлан дээрээ тальк эсвэл нунтаг цардуул цацаад 4-5 цаг байлгаад дараа нь сойзоор арчиж цэвэрлэнэ. Хүрэн бор өнгийн элгэн гуталтай бол кофены шаар ашиглаж ижил аргаар цэвэрлэж болох юм.

Пүүзний улыг цагаан болгох

Пүүзний улыг цайруулахын тулд шүдний оог ашиглаарай. Оог пүүзний ул хэсэгт түрхэж орхиод хатаана. Дараа нь илүүдэл хэсгийг арилгаж авахад хангалттай.

Норсон гутлыг хатаах

Арьсын гутлыг хатаахдаа дотор нь сонин хийгээрэй. Сонин гутлын чийгийг шингээж аваад, гутлыг амархан бас цэвэрхэн хатахад тусална.

Индүүний уураар элгэн гутлын өнгийг сэргээх

Элгэн гутал амархан өнгөө алддаг. Тэгвэл гутлынхаа өнгийг сэргээхийн тулд индүүгээ халааж, уурыг нь гаргахад хангалттай.

 

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!