Багадаа ахынхаа мишок нь болж өссөн жүжигчин Н.Мөнхсоёл

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Нармандахын Мөнхсоёлыг бид “Эцсийн хүсэл МУСК”, “Царайлаг өдрүүд МУСК”, “Хавцалд МУСК”, “Бэрүүд МОАК” зэрэг олон уран бүтээлүүдэд гол болон туслах дүрд тоглосн гэдгээр нь сайн мэднэ.

Уран бүтээлээрээ танигдаж амжихаасаа өмнө УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай нэр холбогдож байсан тэрбээр анхны амьдралаасаа нэг хүүтэй хоцорсон гэдэг. Урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа жүжигчин Б.Тамиртай учирч, экс эхнэрт нь элдвээр хочлуулж явсан ч түүний хайр сэтгэл бүтээгүй.

Хоёр дахь сонголт нь алдаа байсныг хожуухан ухаарсан жүжигчин Н.Мөнхсоёл уран бүтээлээс өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй гэж эрс шийдсэн гэдэг.

Өнөөдөр түүний хайртай ганц ахынх нь төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрээр өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ.

“Хайртай ганцхан Ахдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Багадаа мишок нь болж өссөндөө өдий зэрэгтэй яваа шүү дүү нь. Хамгаас их Хайртайшүү үнсье” гэжээ.

Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дуурайлал болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг.

Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-г хийгээд л тэрийг чухалчилж яриад байхыг хүсдэггүй.

Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад намайг даган дуурайж байгаа жоохон охидод буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг” гэж байсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!