Жүжигчин Ч.Ундралын аз жаргалтай гэр бүл

Өнөөдөр жүжигчин Ч.Ундралын төрсөн өдөр тохиож байгаа юм. Хоёр дахь амьдралаа эхлүүлээд нэлээдгүй цаг хугацааг үдэж буй жүжигчин бүсгүй анх удаагаа гэр бүлийнхээ гэрэл зургийг дэлгэлээ.

Эцгээс үүдэж, эхээс ирсний баяр жаргаланг эдлэн, энхрий хайртуудтайгаа мөрөөдөл юугаан төсөөлөн даруухан тэмдэглэн сууна хэмээн Ч.Ундрал баярт өдрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний нөхрийг Д.Даваадорж гэдэг бөгөөд Хит нэвтрүүлгийн үндэслэгч Давааням агсны хүү гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Хосууд нэлээдгүй насны зөрүүтэй ч хайр сэтгэлээрээ холбогдсон гэдэг.

Анх өөрөөсөө дүү залуутай хайрын романс эхлүүлснээ олноос ихэд нууцалж явсан. Гэвч тэд охинтой болсноор нуух боломжгүй болж, өөртөөгөө адилхан хөөрхөн охин төрүүлсэн бөгөөд Дагина нэрийг хайрлажээ.

Д.Даваадорж охинтойгоо хамтдаа влог хийдэг бөгөөд аав нь охиныхоо улаан фэн нь. Үр хүүхэдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлэх, түүнд уяран хайлж байгаагаа тус влогтоо болон өөрийн цахим хуудастаа өдөр алгасахгүй оруулдаг хамгийн сайн аав.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!