Шарк Д.Энхтүвшингийн аз жаргалтай гэр бүл

“Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч гэдгээрээ олон нийтэд анх танигдсан MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин их сургуулиа төгссөн цагаасаа хойш нэг л компанидаа тууштай ажиллаж байгаа нэгэн. Тэр MCS групптэй анх холбогдсоноос хойш 23 жил өнгөрөөд байна. Тухайн үед буюу 1997 онд MCS компани 60 орчим ажилтантай байсан бол жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр 9000-уулаа болжээ.

“Хүмүүс намайг үнэхээр мундаг учраас “Шарк танк”-д шүүгчээр уригдсан гэж хүлээн авч, тэр цагаас хойш шарк Д.Энхтүвшин хэмээн дуудах болсон. Яг үнэндээ нэвтрүүлгийн бичлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө Батка, Номио хоёр надад хүсэлт тавьсан. Цаг нь тулсан байсан учраас тусалъя гэж бодоод л орчихсон хэрэг. Ийм л юм болсон” хэмээн даруухан өгүүлсэн байдаг.

Тэрбээр заяаны ханиараа Ц.Нямаа гэх бүсгүйг сонгосон бөгөөд хосууд ханилаад 20 жилийг ардаа үдэж буй. Энэ ойгоороо 13 настай Сараана охинд зүрхний хагалгаанд орох 10 сая төгрөгийг бэлэглэсэн.

Сайхан инээмсэглэлээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн шарк эхнэртэйгээ дуучин Д.Болдын ONe shot дууны клипэнд тоглосон юм. Түүний эхнэрийг ялдам хэмээн тодотгожээ.

Тэрээр өөрийн амьдралдаа дараахь 20 үзэл баримтлалыг үргэлж мөрдөж дагаж ирсэн нь өнөөдрийнх нь амжилтын эх нууц гэж хэлж болно. Та бүхэн ч гэсэн эдгээр зүлйсийг амьдралдаа заавал авч хэрэгжүүлээрэй.

1. Өглөө бол өөртөө зарцуулах төгс цаг.

2. Амьдрал бол жонглёр юм. Хамгийн эцэст гартаа атгаж үлдэх ёстой бөмбөг нь эрүүл мэнд, гэр бүл

3. Ихэнх хүн бизнесийг мөнгө гэж боддог ч миний хувьд бизнес бол харилцаа.

4. Хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөрийгөө хөгжүүлэхэд гаргаж байгаа цаг.

5.Зарим хүн яг матрёшка шиг. Харахад хамгийн гадна талын том матрёшка шиг боловч үнэндээ хамгийн жижиг матрёшка нь байдаг.

6. Бие биенийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч байж гэр бүл бүрэлддэг.

7. “Миний буруу” гэж хэлж сурах хэрэгтэй.

8. Хүүхдэдээ зарцуулсан цаг бол энэ дэлхий дээрх хамгийн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт.

9. Мөрөөдөхөд юмыг ургуулан бодож, төсөөлөх чадвар чухал. Энэ чадварыг хүүхдүүддээ үлгэр уншиж өгснөөр бий болгож чадна.

10. Бусдаас юу хүсэж байгаагаа өөрийн биеэр үзүүл.

11. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй.

12. Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг.

13.“Comfort zone”-оосоо гарч бай. Ингэснээр илүү амжилт гаргах боломжтой.

14.Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй.

15. Зовлон үзэх тусам сайн, муугийн хязгаар тэлдэг. Энэ хязгаар өргөн байх тусам аливаад илүү хүлээцтэй болж, уур уцаар холддог.

16.Сахилга бат бүх зүйлийн үндэс.

17.Ахиж, дэвшихэд чамайг хөндлөнгөөс хараад бүтээлчээр зөвлөж чадах ментор чухал. Тэдний зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй.

18.Бид нар өөрсдийгөө “хогийн сав” шиг боддог. “Гэдэс” номыг уншихад зүгээр шүү.

19.Байнга тордож, анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд.

20. Хүн муу байж болно. Заавал сайн, мундаг байх албагүй. Харин засарч, сайжирдаг л байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!