УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Би эхнэрээсээ өөр хүнтэй буудал ч орж үзээгүй

УИХ-н гишүүн Ц.Анандбазар болон иргэн Б.Сүндэрьяа нарын хооронд үүссэн маргаан сүүлийн хэдэн сар олны анхаарлыг татсан сэдэв болоод буй.

Энэ асуудлаар Сүнээ өөрийн цахим орчиндоо өдөр бүр мэдээлэл хийдэг ч гишүүн Анандбазар албан ёсоор нэг ч мэдээлэл өгөөгүй байсан бол өнгөрсөн өдөр АМ НЭЭВЭЛ нэвтрүүлэгт оролцон өөрийн холбогдоод буй асуудлын талаар ам нээжээ.

Тэрбээр өөрт холбогдоод буй ярианы талаар: “Би эхэндээ Сүнээг цочирдоод андуурч намайг хэлсэн юм биш байгаа даа гэж бодсон. Сүнээг таних нь битгий хэл найз охинтой гэдгийг нь ч мэдэхгүй. Сүнээг зүүдээ л ярьсан юм болов уу гэмээр байгаа. Тийм биш бол би ийм алдартай хүнийг би таних байх. Хэрвээ үнэхээр л үнэн бол тэр Сүнээтэй авхуулсан зураг ядаж байх ёстой биздээ.

Эхнэр нь хамт нэг дор ажиллаж байхад өөр хүүхэн хараад явна гэж байхгүй. Мөнгөтөй хүн тэгж бэлгийн xүчиpxийлэл хийнэ гэж миний санаанд буухгүй байна. Миний уншсан номоор бол шopoнд орсон хүн маш их дутагдалд орсон болохоор тийм үйлдэл хийдэг байх. Би бол эхнэрээсээ өөр хүнтэй бyyдал ч орж үзээгүй. Монголд эмэгтэй хүн чинь 51 хувийн давуу эpxтэй байдаг.

Би гайхаад байна. Хүнийг ингэж барин тавин гүтгэнэ гэдэг байж боломгүй зүйл. Ийм эpxтэй байж юу гэж л хүч xэpэглүүлээд байхав дээ. Би энэ асуудал гарангуут цaгдaaд xyyлийн дагуу шaлгyyлах өргөдөл өгсөн байгаа. Миний хань их сайхан хүн байдаг. Эмч мэргэжилтэй хүн боловч миний ажилд тусалж ерөнхий нягтлангийн ажил хийдэг. Манайх 3 хүүхэдтэй. Би өөрөө сүсэг бишрэл ихтэй хүн. Үйлийн үрийг мэддэг хүн буян нүгэлийг ялгадаг юм” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!