Дуучин Ч.Уранхолбоогийн хамгийн хайртай гоёл

Охидын “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ.

Дуучин бүсгүй ээж болсоноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон.

“Ганган дэгжин”, “Сайн ээж”, “Сайн эзэгтэй” гээд олон тодотголтой тэрбээр сошиал ертөнцийн од нэгэн.

Олон эрчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн “баатар” болж явсан дуучин Ч.Ану Б.Түвшинбаяр гэх жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосноор энэ хэл ам намжсан. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг.

Таван сайхан охины ээж тэрээр “Алдарт эхийн 2-р одон”-гоор энгэрээ цоолоод жил гаруй болж байгаа бөгөөд өөрийнхөө хамгийн хайртай гоёлоор “Алдарт эхийн одон”-гоо нэрлэдэг гэнэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!