Найз нөхөдгүй байх нь танд зарим сайн нөлөөг үзүүлдэг болохыг эрдэмтэд онцолж байна

Хүний амьдралд найз нөхөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээдэг. Тэр бүү хэл аз жаргалын түлхүүр гэх нь бий. Гэхдээ заавал найзтай байснаар хүн аз жаргалтай болдоггүй. Зарим тохиолдолд найзаасаа болж шанална, найздаа гомдоно, сэтгэлийн шарх авна, найзынхаа төлөө гэсээр хамаг үнэт цагаа зориулна, найзыгаа аргадах гэж зүдэрнэ, найздаа тохируулах гэж дүр эсгэх хэрэгтэй болно. Энэ мэтчилэн олон асуудал ундарч гарч ирнэ. Тэгвэл найзгүй байх нь хүнд ямар давуу талууд, ашиг өгдөг бол? Энэ талаар хамтдаа судалж мэдэцгээе.

Ганцаараа цагийг өнгөрүүлэх нь бүтээлч чадварыг дээшлүүлнэ

Ганцаараа цагийг өнгөрүүлж, өөртөө үнэт цагаа зориулах нь хоббигоо хөгжүүлэх, бүтээлч байдлаа сайжруулах зэрэг давуу талыг олгодог. Найз гэх хүн байхгүй учир түүний орон зайг хоббигоор дүүргэнэ. Ингэж хоббидоо цаг гаргаснаар чадвар нь тэр хэрээр сайжирч ирнэ.

Аливаа зүйлсийг өөрөөр харахад тусална

Олон найзтай, найзуудтайгаа ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүст өөртөө ганцаараа цагаа өнгөрүүлэх боломж олддоггүй. Үүнээс шалтгаалан өөрийгөө олоогүй, үзэл бодол нь тогтоогүй, бусдаас хэт хамааралтай болчихсон байдаг. Өөрийнхөө төлөө дуугарч чаддаггүй, өөртөө үнэнч байж чаддаггүй гэх зэрэг сул талууд ажиглагдаж болно. Харин найз нөхөдгүй хүмүүсийн тухайд жинхэнэ утгаараа өөрийнхөөрөө байж чаддаг. Хэн нэгэнд тааруулж тохируулах шаардлага байхгүй учир ямагт үнэн байдаг.

Тохирохгүй харилцаатай найзтай байснаас ганцаараа байх нь хавь илүү дээр

Найз нөхөдгүй болчих вий, би ганцаараа үлдэх вий гэж айсандаа найздаа гомдсон ч хэлж чадахгүй, хэцүү байсан ч тэвчээд хажууд нь инээж суудаг хүмүүс байдаг. Энэ нь тэдгээр хүмүүсийг маш их сэтгэл санааны дарамтанд оруулж, стресст автуулдаг. Энэ нь яг л бусдын сүүдэр болж амьдарч буйгаас өөрцгүй хэрэг. Харин тэрний оронд ганцаараа байх нь илүү эрх чөлөөтэй, амар тайван.

 

Дуучин Тейлор Свифтийн тухайд сургуульд байхдаа найз нөхөдгүй байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа цөөнгүй ярилцлага дээр дурдаж байсан бөгөөд энэ нь ч түүнд амар хялбар байсан болохыг ярьсан байдаг. Санал нийлэхгүй хүүхдүүдтэй найзлах гэж оролдож байсан ч амжилттай болоогүй, маш их дарамт мэдэрч, өөрөөрөө бус байгаагаа ойлгосон учир эргээд ганцаараа байхыг сонгосон гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!