Баттөр болон Халиун нарын “Ододтой бүжиглэе” шоуны тайзан дээр гал асаасан шилдэг үзүүлбэр

Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.

Тэгвэл шоуны 10 дах дугаар өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Долоо хоног бүрийн онцлох үзүүлбэрийг яахын аргагүй “Ангууч” буюу  Б.Баттөр болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар үзүүлж байдаг. Тэгвэл тэд энэ долоо хоногт CONTEMPORARY бүжгийн гайхалтай үзүүлбэрийг толилууллаа.

Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 36 оноог авч чадсан юм. Нэвтрүүлгийн турш хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа хамтрагчиддаа дараа дараагийн үзүүлбэрүүдэд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!