Дуучин Э.Чулуунчимэг хуучин нөхрийнхөө эхнэрт зориулж дуу бүтээсэн гэв үү?

Зохиолын дуучид дундаа хамгийн дуулиан шуугиантайд тооцогдож хувийн амьдралаараа олон нийтийн анхаарлыг татаад буй дуучид бол яах аргагүй Болд, Чулуунчимэг, Мөнгөнцэцэг нар. Нэгэн цагт “Жаргалтай айл манайх” хэмээн Монгол даяар тунхаглаж явсан дуучид нэг л өдөр хоёр тийш болж өрх тусгаарласан бөгөөд өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй.

Дуучин Болд, Мөнгөнцэцэг нар хэдийнээ гэр бүл зохиож өөрсдийгөө “Хувь тавилангаар учирсан хосууд” хэмээгээд буй бөгөөд “Амьдрал” хэмээх тоглолтоо хийсэн. Олон нийт тэднийг хичнээн үгүйсгэж байсан ч тоглолтынх нь билет хэдийнээ дуусч тоглолтоо дахин нэг өдөр тоглож байсан.

Тун удалгүй дуучин Чулуунчимэг өөрийн бие даасан “Бүсгүй ертөнц” хэмээх цомгоо сонсогчдодоо хүргэсэн бөгөөд “хамгийн гоё хайр”-аа тус цомогтоо багтаасан юм. Эр нөхрөөсөө салсан ч энгэртээ тэврэх үрээ хэнээс ч дутахгүй хайрлан өсгөж буй тэрээр охинтойгоо хамтран “Хамгийн гоё хайр” хэмээх дууг амилуулсан байна. Магадгүй зохиолын дуучдын нэгэн үеийн томоохон төлөөлөл болж буй тэдний охин ирээдүйд ээж аавынхаа халааг авч ч мэдэх юм.

Анхны амьдралаа сайн найздаа алдсан хэмээх ойлголтыг үзэгчдэд төрүүлсэн Э.Чулуунчимэг “Найз нь тэр л хэвээрээ” хэмээх сэтгэлийн учгийг хөндсөн дууг дуулжээ.

Энэхүү дуу нь “Ойлголцоогүй он жилүүдэд чамаараа дутлаа найз минь, тэвэрч үнсэж угтах найз нь тэр л газартаа хэвээрээ байгаа шүү” гэх утга өгүүлэмжтэй аж. Ямартай ч энэхүү уран бүтээлийг сонссон олон хүмүүс хуучин найздаа зориулсан уу эсвэл өөр хүнд зориулсан уу гэлцэх боллоо.

Дуучин Э.Чулуунчимэг энэхүү дууныхаа тайлбартаа би бодож санасан бүхнээ энэ дуундаа шингээж дуулсан хэмээн ярьжээ.

Ямартай ч хувийн амьдралаа ийнхүү уран бүтээлдээ тусган шингээх болсон дуучид зохиолын дууны ертөнцөд өөрсдийн орон зайгаа хадгалж үлдэх гэж ийнхүү ихэд хичээж буй бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!