Дуучин А.Хишигдалай: За яахав дээ, хүний л амьдрал. Насаараа залуу явах биш дээ

UBS телевизийн бүтээл “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч улмаар дахин уг тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлсэн А.Хишигдалайг мэдэхгүй хүн цөөхөн.

Чадалтай хоолой, хээгүй зангаараа олны талархлыг хүлээдэг тэрээр “Volume Plus” сувгийн “Хэдийн бэ” нэвтрүүлэгт орох үеэрээ “Эмэгтэй хүн сайхан гутал өмсвөл гоё газраар явдаг гэж боддог. Түүнээс мөнгөтэй дөө биш шүү. Таван сая 500 мянган төгрөгийн гутал. Намайг муулбал муулаарай” гээд өмссөн, зүүсэн бүхий л зүйлээ тоочиж байсан.

Нээрээ л эмэгтэй хүн гэдэг сайхан бүхнийг хүртэх ёстойг баталсан юм шиг түүний биеэ авч явж байгаа байдал олон эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж байдаг.

Тэрээр хамгийн сүүлд өөрийн инстаграм хуудсаар “За яахав дээ, хүний л амьдрал. Насаараа залуу явах биш дээ” гэсэн тайлбартайгаар дараах зургыг оруулжээ.

Авьяаслаг дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!