Жүжигчин Түвшинтөр, Нарансолонго нар төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ

Эмоци продакшний жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Түвшинтөр буюу Төтө, жүжигчин Г.Нарансолонго нар өнөөдөр төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.

Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгддэг байсан жүжигчин Нарансолонго өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран Эмоци продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.


Харин жүжигчин Түвшинтөр 1997 онд СУИС-д элсэн орж улмаар Х-Түц Продакшны жүжигчин болсон. 2013 онд Эмоци Продакшныг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр 2014 онд СТА цол хүртсэн юм.

Байнга л ажил төрөл, албан үүргээ гүйцэтгэж явдаг чадварлаг жүжигчин дөнгөж арван наймтайдаа эцэг болсон түүхтэй бөгөөд хүүхэд гэр бүлтэйгээ хамт явах цаг зав тун ховор байдаг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!