Солонгос эрдэмтэний гаргаж авсан эсийг тэжээж эмчилдэг эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн

Солонгос улсын мал эмнэлгийн хүрээлэнгийн шинжлэх ухааныг судалж хөгжүүлж олон улсад эх орныхоо нэрийг гаргасан эрдэмтэн Хан Ү Сог доктор. Тэрээр эрдэм шинжилгээний ажлаа хийх явцдаа үүдэл эсийг тэжээж эмчилж үржүүлдэг гайхалтай өвөрмөц орц найрлагыг гарган авчээ.

43 нэр төрлийн ховор тэжээллэг ургамлын үүдэл эсүүдийг нэгтгэж, үүдэл эсийн мембран бүрхүүлтэй ижил төстэй эсийн өсгөвөрийн тусламжтай, амьтны үүдэл эсийг генийн түвшинд хуулбарлах эрдэм шинжилгээний ажил нь одоог хүртэл амжилттай явагдаж байна. 2005 онд анх Сунупи нэртэй нохойг эсийн генийн түвшинд амжилттай хуулбарлаж дэлхий нийтийг шуугиулж түүгээрээ нэр нь алдаршсан байдаг. Одоогийн байдлаар 1600 нохдыг генийн түвшинд хуулбарласан байна. Тодруулбал уралдааны ховор загварлаг гоёмсог морьд, тэмээ болон нийт 3000 ховор амьтдыг эсийн генийн түвшинд дахин сэргээн хуулбарласан.

Мөн 37 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2008 онд 43 нэр төрлийн ховор тэжээллэг ургамлын үүдэл эсийн өсгөвөр нь хүний арьсны бүтэцтэй ижил төстэй учраас үүдэл эсүүд ялгахгүй амьдрах орчин нь бүрдэж тэжээгдэж, үржигдэж байгаа бодит үр дүнг дүгнэж, дэлхийн эрүүл мэндийн яамнаас NT-1 нэрээр тусгай зөвшөөрлийг өгсөн байна.

NT-1 хэмээх 2010 онд албан ёсоор баталгаажсан технологи нь хүн болон амьтны үүдэл эсэд хүрч үйлчлэх боломжтой. Харин энэхүү технологийг ашиглан, доктор Хан Ү Сог нь “DraCell” хэмээх өндөр зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргаж авсан юм.

“DraCell” бүтээгдэхүүн нь бусад бүтээгдэхүүнийг бодвол баталгаажсан тусгай зөвшөөрөлтэй бөгөөд эсийг үржүүлж төлжүүлдэг гэдгээрээ давуу талтай. NT-1 технологийн тусламжтайгаар ургамлын үүдэл эсийн амьдрах хугацааг уртасгаж, хүний арьсны эсийн түвшинд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлсэн байдаг.  

Гадаад болон дотоод таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бидний эсүүд гэмтэж, үхэж байдаг. Үүний үр дүнд арьсанд үрчлээс сууж, өнгө зүсээ алдаж, гундана. NT-1 технологи нь арьсны үүдэл эсэд хүрч үйлчлэх бөгөөд эсийг нөхөн төлжүүлэх, үржүүлэх, тэжээх, эмчлэх зэрэг үр нөлөөг үзүүлдэг. Нэг ёсондоо таны арьсны гүнийн давхрага руу нэвтэрч, эсийн түвшинд хүрч үйлчилнэ. Эсийг ийн үржүүлж, тэжээснээр арьс богино хугацаанд өнгө засч, толигор гэрэлтсэн болох төдийгүй хялгасан үрчлээсүүд бүдгэрнэ. Хамгийн гол нь та тус бүтээгдэхүүний тусламжтайгаар хөгшрөлтийг царцаах боломжтой юм. Гэмтсэн эд, эсийг эмчилж, шинээр нөхөн төлжүүлэх процессийг дэмжих амьд биоидэвхит бүтээгдэхүүн бол DraCell билээ. 

Эсийн генетик судлаач, эс судлалаараа дэлхийд алдартай Хуан Ү Сог доктор 1953 онд төрсөн бөгөөд Сөүлийн их сургуульд дархлаа болон эс судалгааны чиглэлээр Бакалавр, Магистр, Доктор зэргийг хамгаалсан. Бүхий л амьдралынхаа гол зорилгыг эрдэм шинжилгээний ажилдаа зориулсан тэрээр эсийн генийг судлах хугацаанд эсийг хуулбарлах онцгой биотехнологийн аргыг гарган авсан байна.

 

Дэлхийн ноёд хадагтай нарын таашаалд нийцсэн “DraCell” арьс арчилгааны бүтээгдэхүүн 2017 онд зохион бүтээгдэж, 2018 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби их дэлгүүр болон Канад, АНУ, Австри, Орос, Солонгос, Турк, Монгол зэрэг нийт 20 гаруй орны их дэлгүүрүүдэд худалдаалагдаж, дэлхийн зах зээлд хэдийн өөрийн байр суурийг эзлэх болсон билээ. 

Энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн байдаг тул та бүхэн бүтээгдэхүүнээ захиалаад гэртээ хүргүүлээд авах боломжтой юм. Дэлхийн гоо сайхны салбарт хувьсал хийгээд буй “DraCell”-ийг бид ч бас ядах юмгүй захиалж аваад хэрэглэх боломжтой гэхээр үнэхээр азтай хэрэг биш гэж үү?

 

Та “DraCell” арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.  Фейсбүүк пейж хуудас: https://www.facebook.com/DraCellkorea

Монгол дахь салбар 25-р эмийн сангийн GEM MALL-ын 2 давхарт дэлгүүр байрлаж байна.

Утас: 94210064, 88063624

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!