Үгнээс илүү үйлдлээрээ чин сэтгэлээ харуулдаг зоригтой хүмүүс

Үгнээс илүү үйлдэл чухал хэмээдэг. Сайхан үгийг хэн ч хэлж чадах ч, үгээ үйлдэл болгоно гэдэг хүн бүрийн чадах зүйл биш. Манай өнөөдрийн нийтлэлийн баатрууд бол үйлдлээрээ өөрийн үнэн сэтгэлийг харуулдаг сайхан зан чанарын илэрхийлэл болсон хүмүүс юм. Хамтдаа тэдний түүхтэй танилцъя.

400,000 дагагчтай инфлюнсер Тиаго Панталеао нь ээжийнхээ бизнесийг дэмжих зорилгоор ээжийнхээ гараар сүлжсэн бикини өмссөн хэд хэдэн зургаа Инстаграмд нийтэлжээ.

Өвөө маань хорт хавдартай өвчтөнүүдэд хандивлахын тулд үсээ удаан ургуулсан.

Хэн нэгэн машины маань зургийг авч угаагаад суудал дээр үлдээчихсэн байсан. Үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү.

Хүүгийнхээ 3 насны төрсөн өдрөөр хамгийн дуртай баатрынх нь дүрд хувирч, гэнэтийн бэлэг барьсан.

Гэр бүлээрээ эмнэлэг явж хүн эргэх болсон юм. Гэтэл охин маань өвчтэй хүмүүсийг аврахын тулд нөмрөг зүүгээд баатар болчихсон.

Гадаа нар шарж их халсан өдөр хөрш маань гэртээ тарьсан зуу настаа үүдэн дээр маань үлдээсэн байсан. Наранд түлэгдсэн биедээ түрхээрэй гэсэн тайлбартайгаар үлдээсэн байхыг хараад их баярласан.

Ээж бид хоёр ижилхэн шивээстэй.

Маргааш хорт хавдрын судалгаанд зориулж мөнгө цуглуулахын тулд үсээ хусах болно.

Долоо хоног ширүүн бороо орсны дараа миний нэг наранцэцэг унасан. Харин нууцлаг хөрш маань түүнийг засахыг хичээжээ. 

Нөхөр маань машины хөдөлгүүрт гацсан бяцхан муужгайг аварсан.

Энэтхэгийн Уттар Прадеш мужид байдаг жижиг нарийн боовны газар 1-ээс 14 насны өнчин хүүхдүүдэд үнэгүй бялуу өгдөг.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!