21 настай Эро Сэрчмаа болон одоогийн дуучин Сэрчмаа

Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг бол С.Сэрчмаа. Түүнийг фенүүд нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч бий.

Уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдрал, олон нийтийн нэвтрүүлэгт анхаарах болоод байсан дуучин бүсгүй уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон бөгөөд “Боловсрол суваг” телевизын шууд тоглолтоор сонсогчидтойгоо уулзаж, бэлэг барьсан бөгөөд хамгийн сүүлд “Vandebo” хамтлагийн шинэ уран бүтээл дээр хамтран ажилласан юм.

Сошиал сүлжээнд идэвхтэй байдаг тэрээр өөрийн 21 настай үеийн зургаа дэлгэжээ.

Түүнийг залуу насныхаа төрхийг одоо ч хадгалсан хэвээр байна гэх хүмүүсийн сэтгэгдэл хөвөрчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!