Тэтгэврийн мөнгө болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш урьдчилж олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг өнөөдөр  танилцууллаа.

Ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэвэр болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сард 14-ний өдөр урьдчилж олгохоор болсон байна.

Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!