Ямар ч хөдөөний залууг дэгжин, мэдрэмжтэй харагдуулах хувцаслалтууд

Хамгийн загварлаг эрчүүд гэвэл Итали эрчүүдийг нэрлэх болов уу? Дэгжин хувцаслалт, өөртөө итгэлтэй дүр төрх, яг л загвар өмсөгч мэт ганган залуус гудамжаар алхана. Тэгвэл загварын өндөр мэдрэмжтэй Итали залуус шиг хувцаслахын тулд сурах ёстой зүйлс, баримтлах ёстой дүрмүүд байх аж.

Бариу биш, сул хүрэм

Хөдөлгөөнд саад болохгүй, хэт бариу биш, ерөнхийдөө сул загвартай хүрэм сонгож өмсөх хэрэгтэй. Итали эрчүүдийн хувцаслалтан дээр баримталдаг чухал дүрэм бол дэгжин гоёмсог төдийгүй тав тухтай байх ёстой.

Өнгөөр тоглох

Итали эрчүүдийн хувцасны шүүгээ маш өнгөлөг байдаг. Тэд гэгээлэг өнгөөр хувцаслах дуртай бөгөөд энэ нь хээнцэр төрхийг бий болгодог гэж үздэг аж. Эрэгтэй гээд л хар бараан өнгө рүү дайрдаг зангаа гээх хэрэгтэй шүү.

Гоёл чимэглэл маш чухал

Гоёл чимэглэлийн тусламжтайгаар хувцас төгс болж ирнэ. Эрэгтэй хүн ч ялгаагүй. Цаг, тэлээ, нүдний шил, халаасны алчуур гээд л зайлшгүй зүүж байх ёстой зүйлс гэж бий. Гэхдээ зохилдлогоо сайтар анхаарах ёстойг мартуузай. Мэдрэмж хамгийн чухал.

Гутал өмсөх техник

Эрчүүд сүүлийн үед өвөрмөц содон оймсыг гутлан дотуураа өмсөх болсон. Гэхдээ Итали эрчүүдийн тухайд хөл нүцгэн мэт харагдахыг илүүд үздэг. Тэд богино түрийтэй буюу ултай оймс өмсдөг бөгөөд ингэснээр яг л хөл нүцгэн мэт харагддаг. Илүү дэгжин, илүү цэвэрхэн.

Цулгуй цамц

Илүү дутуу зүйлгүй энгийн цулгуй цамцаар гоёорой. Янз бүрийн бичиг, зурагтай биш, цулгуй футволкны гадуур энгэрийг нь сул тавиад өмсчихөд тун ч дэгжин харагдана.

Цагаан өнгөнөөс бүү эмээ

Цагаан өнгийн хувцас амархан бохирддог гээд эрчүүд өмсөхөөс татгалзах хандлагатай байдаг. Ялангуяа цагаан өмдийг нэг нүдээрээ ч хардаггүй. Харин Итали залуусын тухайд өөрийгөө илүү цэмцгэр харагдуулахын тулд цагаан өмдийг сонгож өмсдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!