Угаалгын өрөөний эвгүй үнэрээ арц хүжээр л дардаг. Харин энэ аргыг сурснаас хойш би ч байнга л угаалгын өрөө рүүгээ гүйж ормоор санагддаг болоод байгаа!

Муу усны хоолой бөглөрснөөс болж, угаалгын өрөөнөөс эвгүй үнэр ханхалж, гэр тэр чигээрээ л таагүй байдалд шилждэг. Мэдээж үүнд хэн л дуртай байх билээ дээ. Тиймээс байнга л арц хүж асааж, заримдаа агааржуулагч цацаж, үнэрийг нь дарахыг хичээдэг байсан. Гэвч энэ тийм ч их тус болохгүй улам бүр л таагүй үнэр гаргаад байгаа мэт санагддаг. Харин интернэтээр хайж олсон аргаа хэрэгжүүлж үзтэл, манай угаалгын өрөөг үнэхээр таатай үнэртэй болгосон шүү. Та нар маань ч бас энэ аргыг туршаад үзээрэй.

Энэ аргыг хэрэгжүүлж үзэхээс өмнө угаалгын өрөөгөө маш сайн угааж цэвэрлээрэй. Бүгдийг нь сайтар угааж, суултуураа комет ашиглаж, үрж угаана. Ингээд угааж дууссан бол миний хэлж өгөх аргыг анхааралтай уншаад дагаж хийгээрэй.

Ижил хэмжээтэй цагаан цуу болон хүнсний содыг хольж зуурна. Үүнийгээ шилэн саванд хийж, суултуурын дээд хэсэгт тавиарай. Энэ нь эвгүй үнэрийг дарах болно.

Одоо харин сайхан үнэртүүлэгч хийцгээе. Гэхдээ ямар нэгэн нялуун үнэртэй агааржуулагч бидэнд хэрэггүй. Үүнийг өөрсдөө гэртээ тун ч амархан хийх боломжтой. Модон сагсанд сарнайн дэлбээ, нимбэг жүржийн хальс болон модны холтос зэргийг хийж, угаалгын өрөөнийхөө хаа нэгтээ тавиарай. Ингэснээр угаалгын өрөөнд орж ирэх бүрд сайхан үнэр хамар цоргих болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!