Үүнийг уугаад кальциа нөхөөрэй! Элдэв эм бэлдмэл хэрэггүй

Адилхан нэг ширээний ард сууж, адилхан хоол идсэн мөртлөө зарим нь хоолны хордлого болоод байгаа нь кальцийн дутагдалтай хүн нь хордлогод өртөмтгий байгааг илтгэнэ. Хорт хавдар тусах, даралт ихсэх магадлал кальци дутагдсан хүнд маш өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд кальцийн дутагдалд хурдан өртдөг. Учир нь: Эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлэх явцад 30000мг хүртэл кальциа алдана.

Хүний биед байдаг кальцийг 100% гэж үзвэл 99% нь яс, үс,шүдэнд үлдсэн 1% нь эс хоорондын шингэн эд, цусанд агуулагддаг байна. Кальцийн дутагдалтай холбоотойгоор хүний биед 147 төрлийн өвчин үүсдэг бол эдний хэдхэн жишээ нь:

  • Буйлнаас цус гарах (улмаар шүд суларч унахын шалтгаан болдог)
  • Шүд цоорох
  • Үс, хумс хугарамтгай болох
  • Хордлогод өртөмтгий байх
  • Царай зүс харлаж өнгөгүй болж үрчийж эхэлнэ.

Тэгвэл одоо та бүхэндээ кальциа нөхөх нэгэн бэлдмэлийг танилцуулъя.

Орц:

  • Гүнжидийн үр – 2 халбага
  • Гадил – 3 ширхэг
  • Шар буурцагны сүү – 2 аяга
  • Дөрвөлжин мөс – 4-6 ширхэг

Гадилаа хальсалж, хугалаад блендэрт хийгээрэй. Дээр нь шар буурцагны сүүгээ хийж эргүүлнэ. Одоо харин гүнжидийн үрээ кофены үр бутлагч (эсвэл алхаар нүдэж нунтаглаж болно) ашиглаж нухна.

Нухсан гүнжидийн үрээ бэлэн болсон гадилны смүти дээрээ цацах бөгөөд үүнээс урьтаж мөсөө хийсэн байх шаардлагатай. Та ингээд л амттай смүти ууж, кальциа нөхөөд авна гэхээр гайхалтай биш гэж үү?

Кальци агуулсан хүнс:

  • 100 мл сүүнд 150 мг
  • 100 мл жүржийн шүүсэнд 150 мг
  • 100 г бяслагт 530 мг
  • 100 г дүүпүү 230 мг
  • 100 г жимстэй тарганд 130 мг
  • 100 г байцаа 150 мг
  • 100 г мөхөөлдөс 100 мг
  • 100 г хар талх 323 мг
  • 100 г хулд загас(яргай загас) 216 мг
  • 100 г цөцгий 100 мг
  • 100 г халва 91
  • 100 г оливын тосонд 88 мг
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!