Аавын гарын хоол: Байцаа, төмсний шанзтай ороомог

Эрэгтэй хүмүүс тэр бүр хоол хийгээд байдаггүй. Харин манай аавын ганц сайн хийж чаддаг ороомог байдаг юм. Бэлтгэхэд амархан, энгийн орцтой дээр нь тун ч амттай болдог. Та бүхэндээ тэрхүү жорыг хуваалцаж байна.

Орц:

  • Сүү – 250 мл
  • Буцалсан ус – 250 мл
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Давс – 1.5 амны халбага
  • Хөөлгөгч – 7 гр
  • Хайлуулсан масло – 100 гр
  • Гурил – 700 гр

Байцаатай шанз:

  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Байцаа – 350 гр
  • Давс, перец
  • Улаан лоолийн паста – 1 халбага
  • Ургамлын тос – 60 мл

Төмстэй шанз:

  • Төмс – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец, масло

Хийх арга:

250 мл усан дээрээ нэг стакан гурил хийж, хутгуураар хутгаж бэлтгэнэ. Сүүн дээрээ хөөлгөгч, элсэн чихэр болон давсаа хийж хутгаад сайтар уусгана. Одоо үүнийгээ хутгаж зуурсан гурил дээрээ хийх бөгөөд дээр нь хайлуулсан маслоо ч мөн нэмж хийгээрэй. Үлдсэн гурилаа хамгийн сүүлд нэмээд гурилаа зуурч бэлтгэнэ. Зуурсан гурилаа таглаж, дулаан газар 1 цаг амраах хэрэгтэй.

Одоо байцааны шанзаа бэлтгэнэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж, жижиглэн хэрчсэн сонгино, урт нарийн хэрчсэн лууван, байцаагаа хийж хуурна. Дээр нь давс, перец болон улаан лоолийн паста хийж амтлана. Байцаагаа зөөлрөөд болоод ирэхэд нь гаргаж авна.

Төмстэй шанз бэлтгэхдээ эхлээд төмсөө чанаад нухна. Дээр нь сайтар хуурч шарсан хэрчсэн сонгино, давс, перец, масло хийж амтлаарай.

Одоо хөөлгөж амраасан гурилаа гаргаж аваад эвэнд оруулж хөнгөн нухаарай. Гурилаа тэнцүү 14 хэсэгт хувааж, тус бүрийг нь нимгэн болгож элдээрэй.

Элдсэн гурил дээрээ байцааны шанзаа тавьж, ороож бэлтгэнэ. Өөр нэг гурил дээрээ төмсний шанзаа тавьж орооно. Энэ мэтчилэн шанзаа хувааж ороогоорой.

Ороомогоо тавцан дээр тавьж, дээгүүр нь хүнсний скочоор бүтээж 10 минут амраана. Одоо хайруулын тавганд тос хийж халаагаад ороомогоо хийж шараарай. Хоёр талаар нь ээлжлэн шарж, шаргал өнгөтэй болохоор нь гаргана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!