Ногоотой пирошки хийж сураарай! Төсөөлж байгаагаас илүү амттай бас үзэмжтэй

Пирошкиг зөвхөн махаар хийлгүй төрөл бүрийн ногооны хольцтой хийж болдог ба энэ нь идэхэд сонирхолтой, дээрээс нь өөр амтыг мэдрүүлэх болно. Тиймээс  үүний 1 жишээ болох төмс эсвэл байцаатай пирошкиг хэрхэн хийх зааврыг уншигч таньд хүргэж байна.

Орц:

  • Бүлээн сүү – 250гр
  • Буцалсан ус – 250гр
  • Давс – 1.5 ц/х
  • Элсэн чихэр – 1ц/х
  • Исгэгч – 20гр
  • Цөцгийн тос – 100гр
  • Гурил – 700гр

Байцааны шанзанд:

  • Байцаа – 350гр
  • Лууван – 1ш
  • Сонгино – 1ш
  • Давс, перец – амталгаагаар
  • Ургамлын тос – бага зэрэг

Төмсний шанзанд:

  • Төмс – 2ш
  • Сонгино – 1ш
  • Цөцгийн тос – 1 ц/х
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Хэрэв та байцаатай пирошки хийх гэж байгаа бол лууван, сонгино, байцаагаа нэлээд жижиглээд хагас болтол нь хуурч авна. Ингэхдээ давс перецээ хийхээ мартуузай. Дараа нь үүнийгээ хөргөх хэрэгтэй.

Харин төмстэй пирошки хийхдээ төмсөө чанаж нухаад сонгино, цөцгийн тос, давс, перец зэргийг хийж сайтар хутгах ба хөргөгчид түр байлгаарай.

Зуурмагийн хувьд халуун сүүнд исгэгч, давс, цөцгийн тос, элсэн чихэр хийн уустал нь хутгана. Дараа нь уг уусмалаа устай хольж гурилаа зуурах хэрэгтэй ба үүнийгээ дулаан газар 1 цаг байлгана.

Гурил гүйцэд иссэний дараа бөөрийнхөө хэсгүүдэд хуваан энгийн пирошки хийж болох ба хүсвэл ороомог хэлбэртэйг ч бас хийх боломжтой.

Үүний тулд гурилаа дөрвөлжин нимгэндүү элдээд зурагт үзүүлсэн шиг өнхрүүлэн орооно. Дараа нь хайруулын тавганд ургамлын тос халаагаад, 2 талаар нь шарна.

Эцэст нь маш зөөлөн амттай өвөрмөц пирошкиг амтархан зооглоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!