Энэтхэг бүсгүйчүүдийн олон мянган жилийн турш дагаж мөрдсөөр ирсэн үс арчилгааны нууцууд

Орчин үед бид үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн үс арчилгааны зүйлсийг ашиглаж, үсээ арчилдаг. Харин Энэтхэгчүүдийн тухайд олон мянган жилийн турш өөрсдийн уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар үсээ арчилж, өтгөн, урт, эрүүл байлгаж чаддаг байна. Аюурвед нь 3000 гаруй жилийн өмнөөс Энэтхэгт үүссэн эрүүл амьдралын шинжлэх ухаан юм. Хамтдаа Энэтхэг бүсгүйчүүдийн эрүүл үсний нууцаас тайлцгаая.

Шикакай -г өдөр тутмын амьдралдаа ашиглах

Шикакай бол Энэтхэгт ургадаг бут сөөг шиг мод бөгөөд үсний эрүүл мэндэд тустай. Үүнийг байгалийн шампунь гэж нэрлэдэг ба антиоксидантууд, A, D, E, K витаминаар баялаг. Эдгээр нь үсний уутанцарыг тэжээж, үсний ургалтыг дэмжих бичил тэжээлээр хангахад тусалдаг байна.

Шикакай навч, хонхорцог, холтос зэргийг хатааж нунтаг болгоод устай хольж үсэндээ түрхдэг аж. Үүний тусламжтайгаар Энэтхэг бүсгүйчүүд хагнаас салж, үсээ зөөлөн, гялалзсан болгодог гэнэ.

Үсний тос хэрэглэдэг

Энэтхэг бүсгүйчүүд амла тос, кокосын тос, кастор тос, бүйлсний тос зэргийг үсэндээ түрхэж хэрэглэдэг. Энэ нь хуйханд шаардлагатай амин дэмийг өгч, чийгшүүлэн ургалтыг дэмждэг байна. Зүгээр ч нэг ургаад зогсохгүй намирсан, эрүүл болдог аж.

Үсээ байнга сүлждэг

Үсийг байнга сүлжиж байх нь үсний ургалтыг дэмждэг гэж үздэг. Үсийг сүлжсэн үед үс болон даавуу, бусад гадаргуутай үрэлт үүсэхээс сэргийлэх бөгөөд үүний ачаар үс хугарч гэмтэх нь багасна. Мөн үс ширэлдэхгүй тул унах магадлал ч буурна. Хамгийн гол нь хэт чанга сүлжиж боохгүй байх нь чухал.

Үсний маск бэлтгэх

Энэтхэгчүүд байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж, үсний маск бэлтгэдэг байна. Зөгийн бал, авокадо, тараг, алимны цуу, зуун наст гэх зэрэг айл бүрийн гал тогоонд байдаг зүйлсийг ашиглаж үсний маск бэлтгэдэг аж. Манай бүсгүйчүүд ч бас гарын доорх материалаар үсний маск бэлтгэж болох юм.

Үсээ намирсан болгохын тулд өндөг ашигладаг

Өндөгийг XI зуунаас эхлэн үсийг бэхжүүлэх зорилгоор ашиглаж ирсэн. Өндөг нь уураг, өөх тос агуулдаг бөгөөд энэ нь үсийг намирсан, гялалзсан болоход тусалдаг. Өндөгний цагааныг ялгаж аваад хуйхандаа түрхэж, 15-20 минут байлгаж ашигладаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!