Энгийн төмсийг рестораны хоол шиг амталж болгох арга

Айл бүрийн гал тогоонд төмс байж л байдаг. Үүнийг зөвхөн хоолондоо хийх, нухаш бэлтгэхээс гадна өөрөөр амталж идэж болох юм. Бид хоол хүнсийг олон төрлөөр амталж бэлтгэж сурах хэрэгтэй. Энэ нь нэгэн хэвийн амт, хоолноос салж, шинэлэг сонирхолтой жоруудтай болоход туслана. Тиймээс энэхүү хялбархан аргыг сурч аваад хүүхдүүддээ хийж өгөөрэй.

Орц:

  • Төмс – 1 кг
  • Давсалсан эсвэл утсан гахайн мах болон өөх – 100 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец болон бусад амтлагчууд

Төмснүүдээ бүгдийг нь сайтар угааж цэвэрлэнэ. Хальслах шаардлагагүй.

Төмсөө өргөн хэмжээтэй зүсэх бөгөөд бүр хэрчиж болохгүй. Гахайн утсан мах болон өөх, сонгиноо ч мөн нимгэн хэрчиж бэлтгээрэй.

Төмсний хэрчим бүрийн завсарт гахайн мах, сонгиноо хийж, давс, перец болон бусад амтлагчаа цацаж амтлана.

Төмс бүрээ гадуур нь хоёр давхар тугалган цаасаар орооно. Эдгээрийг шарах шүүгээнд хийж, 190 хэмд 20 минут жигнээрэй.

Ингэж шарж бэлтгэсэн төмс маш амттай, өвөрмөц болдог. Хэрэв байгальд энэ аргаар бэлтгэж хийхээр бол тугалган цаасанд ороосон төмсөө нүүрсэнд булж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!