20 минутанд хийж болох зөгийн бал, сармистай шарсан мах

Та бүхний амралт, чөлөөт цагт зориулж гарын доорх материалаар, 20-30-хан минутанд хийж болох зөгийн бал, цагаан гаа, сармистай шарсан үхрийн махан хуурга хийх аргыг танилцуулж байна.

Орц:

  • Үхрийн мах – 500 гр
  • Цагаан гаа
  • Сармис
  • Зөгийн бал
  • Соё соус
  • Крахмал
  • Будаа
  • Ногоон сонгино
  • Лууван
  • Гүнжидийн тос
  • Улаан перец

Хийх арга:

1. Үхрийн махаа аль болох өөх багатай, урт нарийхан хэрчээд крахмаланд өнхрүүлээд сайтар халаасан тосонд шарна. Тосоо сайтар шүүж аваад түр амраана.

2. Соё соус 5 хоолны халбага, зөгийн бал 5 хоолны халбага, гүнжидийн тос 1 цайны халбага, улаан перец 1 цайны халбага, давс амтлах хэмжээгээрээ хийж бүгдийг нь сайтар холино.

3. Хайруулын тавган дээрээ тосоо халаагаад жижиглэж нунтагласан цагаан гаа 1 х.халбага, жижиглэж хэрчсэн сармис 4-5 хумс, сонгино, луувангаа хамтад нь хуураад, дээрээс нь бэлдсэн амтлагчаа хийнэ. Дээрээс нь крахмаланд шарсан махаа хийж хуурна. Болохын хэрд нь урт нарийхан хэрчсэн ногоон сонгино хийгээд хуурна.

4. Будаагаа тусад нь таваглаад, таны хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!