Гайхалтай харагддаг боловч бидний эрүүл мэндийг аажмаар сүйтгэж байдаг хувцас хэрэгслүүд

Хүмүүс гоо сайханд золиос хэрэгтэй хэмээдэг. Тийм ч учраас бүсгүйчүүд маань сайхан харагдахын тулд биедээ тухгүй байсан ч хамаагүй хувцас өмсөж, өөрийгөө тамлах нь бий. Харамсалтай нь тэдгээр нь зөвхөн түр зуурын өвдөлт биш бөгөөд цаашлаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Иймд сайхан харагдах гэсэндээ өмсөж зүүж болохгүй зарим төрлийн хувцсыг танилцуулж байна.

Хуруун дээр тогтдог өндөр өсгийт

Энэ төрлийн өндөр өсгийт маш аюултай. Биеийн хүндийн төв зөвхөн хуруун дээр төвлөрч, таагүй байдал үүсгэнэ. Цаашлаад хөлийн мэдрэлийн судсууд гэмтэх аюултай.

Хөлд томдсон гутал

Одууд улаан хивсний ёслол, үйл ажиллагаанд оролцохдоо 1-2 размер том өндөр өсгийт өмсдөг. Энэ нь хөл хавдаж, хөөсөн үед гутал барихаас сэргийлж буй нэгээхэн хэлбэр. Гэхдээ байнга ингэж өмсөх нь аюултай. Хөлдөө томдсон гутал өмссөн үед сугарах вий гэх айдсаас болж, хамаг биеэ чангалж, хөлөө хавчиж явдаг. Үүний үр дүнд хөл, өвдөг, нуруу, хүзүүнд хүртэл асуудал үүсч хөшнө.

Пластик гутал

Хуванцар буюу нэвт гэрэлтдэг өндөр өсгийт трэнд болоод багагүй хугацааг үджээ. Гэхдээ энэ төрлийн гутлыг аль болох өмсөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь пластик гутланд агаарын солилцоо явагдахгүй тул хөл хөлөрч, гутлан дотор мөөгөнцөр үүсч, бактер үржих аюултай.

Хүнд гоёл чимэглэл

Том, хүнд ээмэг сүр бараатай, дэгжин харагддаг ч гэлээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Энэ төрлийн ээмэг нь чихний дэлбээг гэмтээх төдийгүй чихийг эрт хөгшрөхөд хүргэнэ.

Хэт бариу хувцас

Хэт бариу хувцас олон удаа өмсөх нь бас аюултай. Энэ нь цусны эргэлтийг удаашруулж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсгэнэ.

Хэтэрхий өндөр суудалтай өмд

Хэтэрхий өндөр суудалтай бариу өмд нь ходоодонд даралт үзүүлж, хүчлийг нэмэгдүүлж болзошгүй. Мөн нуруу болон тойрсон булчингууд нь өмдний өгөх дэмжлэгт найдаж, идэвхтэй ажиллахаа больдог. Үүний үр дүнд нурууны өвчин үүснэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!