Байгууллага бүрт байдаг ажилчдын төрлүүд: Та аль төрөлд нь багтах вэ?

Компани, байгууллага бүрт өөр өөр төрлийн, эсрэг тэсрэг зан чанартай хүмүүс хамт нэг зорилгын төлөө нэгдэж ажилладаг. Өнөөдөр та бүхэндээ байгууллага бүрт байдаг ажилчдыг танилцуулж байна. Таны ажил дээр ч бас ийм хүмүүс байдаг гэдэгт итгэлтэй байна шүү.

Мөнгө хурааж, үдэшлэг зохион байгуулж, сайн дурын дарга хийдэг хүмүүс 

Захиралтай ойртож дотносох гэж оролдож, үргэлж тал засдаг нэгэн

Өдөржин утсаар ярьж, чанга чанга инээх чалчаа ажилтан

Ажлын хөргөгчинд идэх зүйл байх л юм бол ичихгүй шууд л аваад идчихнэ

Залхуу нэгэн. Завгүй завгүй гэх ч үнэн хэрэгтээ хамгийн завтай байдаг

Хов живэнд дурлагсад. Нэг нэгнийхээ тухай худал цуурхал тарааж, амаа билүүдэж сууна. 

Хүйтэн дулааныг өөрөөр мэдэрдэг хүмүүс хэцүү шүү

Түүнийг ширээн дээрээ сууж байгааг олох тун ч хэцүү. Хаа сайгүй, ийш тийшээ гүйгээд л алга болно

Оффисоор дүүрэн хоол үнэртүүлж, ойр ойрхон иддэг идэмхий нэгэн

Байгууллага бүрт нэг касанова байгаа гэдэгт итгэлтэй байна. Эм хүйстэй бүхнийг өдөж хоргоож, үдэшлэгт явахыг урьна

Шөнө орой болтол ажил дээрээ ганцаараа сууж, хичээж ажилладаг нэгэн

Олон жил ажилласан туршлага дүүрэн эгч нар

Үргэлж хоцордог унтамхай ажилтан

Бүх юмны дарга. Түүнд оролцохгүй зүйл гэж үгүй. Бүхнийг өөрийнхөө санаанд нийцүүлэх гэж үглэж өгнө дөө

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!