Энгийн мэт харагддаг ч биднийг том аюулд хүргэж болох зүйлс

Зарим зүйлсийг мэдэхгүй байх нь таныг маш их аюулд хүргэж болох юм. Жишээлбэл: хэрэв та зоориндоо ялзарсан ногоогоо хаяхаа мартаад хадгалсаар байгаа бол эргэн тойронд нь метан хуримтлагдаж, орон зайг маш аюултай болгосон байж болзошгүй юм. Твиттер хэрэглэгчид аюулгүй харагддаг боловч бодит байдал дээр хүмүүс болон гэрийн тэжээвэр амьтдын хувьд асар том асуудал үүсгэж болзошгүй зүйлсийн талаар ярьсныг та бүхэнд хүргэж байна.

Энэхүү мэдээлэл нь та бүхнийг бага ч гэсэн эрсдлээс сэргийлнэ гэж бид найдаж байна.

  • Баримт талонууд нь бисфенол-А агуулдаг. Энэ нь маш хортой химийн бодис юм. Бүтцийн хувьд нь эстроген даавартай төстэй бөгөөд таны дотоод шүүрлийн системд хортой нөлөө үзүүлдэг. Мөн хамгийн аймшигтай нь арьсаар дамжин таны биед нэвтэрч чаддаг. Ялангуяа таны арьс нойтон байвал арьсаар дамжин биед тань нэвтэрч улмаар дотоод шүүрлийн системийг аюулд оруулдаг.
  • Муур бол жижиг махчин амьтан бөгөөд тэдний хувьд олзоо барих нь маш чухал юм. Гэрийн тэжээвэр муурны хувьд ан агнуурынхаа зөн совинг хангах нь маш чухал юм. Лазер поентероор муураа тоглуулах хэрэггүй, учир нь муур улаан цэгүүдийг барьж чадахгүй тул гутрал үүсч магадгүй юм.
  • Хямдхан нарны шил нь нарны шилгүй явснаас ч илүү аюултай. Хямдхан нарны шил нь хэт ягаан туяанаас хамгаалж чадахгүй, харин спектрийн харагдах талбайг багасгадаг. Нүдний торлог бүрхэвч ердийн үед өргөн байдаг бөгөөд нарны гэрэл тусах үед хэт ягаан туяа торлог бүрхэвчийг гэмтээж байдаг. Бас нэг шалгах зүйл нь таны нүдний шил туйлшруулагч шүүлтүүртэй эсэхийг шалгах, үүний тулд та LCD дэлгэцийг харж, толгойгоо хазайлгаад үзээрэй. Хэрэв та толгойгоо хазайлгасан чигээрээ дүрсийг харж чадахгүй бол таны нүдний шил туйлшруулагчтай буюу сайн шил байна гэсэн үг юм. Хэрэв ямар ч өөрчлөлтгүй байвал өөр шил авсан нь илүү дээр.
  • Бэрсүүт жүрж химийн бодис ихээр агуулдаг, энэ нь эмийн бодисыг задлах үүрэгтэй элэгний ферментийн түвшинг бууруулдаг бөгөөд та бэрсүүт жүрж маш ихийг хэрэглэдэг бол эмийн бодисын задрал багасч таны биед ихээр хуримтлагдаж болох юм.
  • Мууртайгаа тоглохдоо утас бүү ашиглаарай. Хэрэв муур чинь утас залгисан бол тэр нь ходоод гэдэснийх нь замд гацаж хоол боловсруулах системд нь муугаар нөлөөлөх бөгөөд зөвхөн мэс заслын аргаар авах боломжтойг анхаараарай.

  • Хэрэв та хэт авианы агаар чийгшүүлэгч рүү эфирийн тос нэмбэл хэт авианы мембран нь тосыг маш жижиг хэсгүүдэд задлах ба жижиг тосны дуслууд уушгинд нэвтэрч тосны хальс үүсгэнэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай. Үйлдвэрлэгчид уг төхөөрөмжинд тос ашиглаж болохгүй гэж үргэлж анхааруулдаг ч яагаад хэрэглэх боломжгүй шалтгааныг нь огт тайлбарладаггүй.
  • Хэрэв та орон сууцандаа тэжээвэр мууртай бол цонхны хамгаалалт заавал хийлгээрэй. Та магадгүй “Миний муур ухаантай, тэр цонхны давцан дээр суудаг ч хэзээ ч үсрэх оролдого хийж байгаагүй” гэж бодож байгаа бол буруу гэж хэлмээр байна. Амьтны тархи, сэтгэхүй тэс өөрөөр ажилдаг гэдгийг санаарай.
  • Мөөгөнцөртэй хоол хүнс нь ихэвчлэн афлатоксин агуулдаг. Афлатоксин одоогоор тийм ч их хор хөнөөл учруулахгүй, гэхдээ ирээдүйд элэгний хорт хавдар үүсгэх магадлалтай. Тиймээс тусгай хоргүй хөгцтэй бяслаг биш л бол хөгц мөөгөнцөртэй бүх хоолыг хаях хэрэгтэй.
  • Гурил, ялангуяа агаарт байвал дэлбэрч болно. Газрын тос маш их шатаж болно. Халуун тостой хайруулын тавган дээр ус нэмэх нь маш аюултай, бараг л гал түймэрт хүргэх болно.
  • Хайруулан таваг дээрх тос халуун, шатаж байгаа үед дээрээс нь ус хийж хэрхэвч болохгүй.

  • Хамгийн аюултай зүйл юу болохыг та мэдэх үү? Гүйлс /чангаанз/! , Гүйлсний үрийг ялангуяа хуурай үед идэж болохгүй, учир нь цианид устөрөгч ихээр агуулдаг.
  • Хүүхдүүд цонхны тавцан дээр сууж, торыг түших эрсдэлтэй байдаг бөгөөд шумуулны тор нь хүүхдийн жинг тэсвэрлэх чадваргүй байдаг тул цонхондоо тусгай хамгаалалт ашиглаарай.
  • Тусгай тэмдэглэсэн зураас шугамгүй эмийг хувааж хэрэглэж болохгүй, учир нь тэдгээрийн доторх идэвхтэй бодис жигд бус тархсан байдаг бөгөөд та хувааж ууснаар агуулагдах концентрацийг мэдэхгүй, хангалттай уусан эсвэл хэт их уусан тодорхойлох боломжгүй болно гэсэн үг юм. Энэ нь маш аюултай.
  • Та муур тэжээдэг бол гэртээ лили, сарнай битгий аваачаарай. Учир нь эдгээр цэцгийн тоос тэжээвэр амьтдыг үхэлд хүргэх аюултай.

  • Уснаас өөр ямар нэгэн зүйлээр эм уух нь аюултай. Идэвхтэй бодистой бусад шингэн хэрхэн яаж урвалд орохыг та мэдэх боломжгүй бөгөөд хэрэв та эм уусан ус уухгүй бол улаан хоолойд гацаж, химийн түлэгдэлт үүсгэж болзошгүй юм.
  • Суудлын бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр нь ажиллахгүй бөгөөд аврахын оронд таныг алах магадлалтай.
  • Худаг эсвэл гүний нүхэнд бүү оч. Энд юу байгаа нь тодорхой биш боловч маш аюултай. Эдгээр зүйлийн эргэн тойронд аюултай хий байж болдог.
  • Сонирхолтой гэж бодсон зүйлээ хийхээсээ өмнө YouTube үзэж, танд юу тохиолдож болох эрсдлийг харах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!