Диана гүнжийг өдөр бүр үзэсгэлэн төгөлдөр харагдуулдаг байсан загварын нууцууд

Диана гүнж бол яахын аргагүй загварын хатан. Түүний өмссөн зүүсэн бүхэн тухайн үедээ төдийгүй өнөөдөр ч трэнд болж байгаа билээ. Үүнээс гадна гүнжийн нууцалдаг байсан зарим хувцаслалтын арга залийг танилцуулахаар бэлтгэлээ.

Титмээ үсэндээ шигтгэж суулгадаг арга

Хааны гэр бүлийн гишүүн учир гүнж байнга титэм зүүдэг байсан. Харин титмээ илүү натурал харагдуулахын тулд үстэйгээ ижил өнгийн туузаар титэмнийхээ доод хэсгийг ороодог байсан аж. Ингэснээр илүү цэвэрхэн, натурал харагддаг байжээ. Та зургийг сайтар ажиглавал түүний нууц аргыг харж болно.

Хувцаслалтын хамгийн том чимэг болсон трико

Диана гүнж ямар хувцас өмсөж байгаагаас хамаарч өнгө дагуу шилэн трико өмсдөг байсан нь түүнийг илүү анхаарал татахуйц харагдуулдаг байсан билээ. Мөн нэгэн хэвийн уйтгартай триконоос илүүтэй өвөрмөц, содонг өмсөж, өөрийн загварлаг дүр төрхөө улам бүр тодотгодог байсан юм.

Цүнхээ өргөж цээжин хэсгээ халхалдаг байсан

Хэрэв та Диана гүнжийн арга хэмжээнд оролцож байгаа гэрэл зургуудыг анхааралтай ажиглавал тэр машинаас буухдаа цүнхээ ямагт цээжин дээрээ барьдаг болохыг анзаарна. Энэ нь папарациуд цээжин хэсгийг нь ил гаргасан зураг авахаас сэргийлж буй арга аж.

Гүнж ба гоёл чимэглэл

Диана гүнж хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч байсан. Тэрээр чигчий хуруундаа бөгж зүүсэн байгааг харж байна уу? Түүний энэхүү трэндийг хамгийн анх гаргаж ирсэн нэгэн.

Гүнж киноны нээлтэд ирэхдээ нуруу гарсан загвар бүхий хилэн даашинз өмссөн байв. Ингэхдээ нуруугаа дагуулан сувдан зүүлт зүүсэн байсан нь ёстой л шуугиан тарьсан билээ. Үүнээс хойш алдартнууд бүгд л түүнийг дуурайх болсон.

Өөрийн нэрний эхний үсэгтэй зүүлтийг ч мөн анх Диана гүнж зүүсэн. Дараа нь хүн бүр ийм зүүлт олж авахын тулд дэлгүүрүүдийг хоосолож байсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!