Хэзээ нэг өдөр бидэнд заавал хэрэг болох хүүхдийн тоглоом гэмээр 7 арга заль

Хүмүүс аливаа зүйлийг хийхийн тулд янз бүрийн арга хэрэглэх хэрэгтэй болдог ч бидний уламжилж ирсэн арга барил нь зарим зүйлсийг хялбар мэдэх боломжийг олгодог. Жишээлбэл, эртний египетчүүд цагийг баримжаалахдаа өндөр хөшөө ашигладаг байжээ. Тэд сүүдэр хэрхэн, хаана тусахаас нь шалтгаалан ойролцоогоор хэдэн цаг болж байгааг тооцоолдог байж. Одоо бол бидэнд цаг хэд болж байгааг мэдэх электрон цагнууд байгаа. Гэвч бидний өдөр тутмын амьдралд туслах хуучны хэдэн аргуудыг мэдэхэд илүүдэхгүй юм.

Зөвхөн хуруугаа ашиглан зарим зүйлсийг төвөггүй мэдэх боломжтой 7 аргыг танд танилцуулж байна.

1. Хуруугаараа нар жаргах хугацааг урьдчилан таамаглах боломжтой

Таны мэдэх ёстой хамгийн эхний зүйл бол нар болон тэнгэрийн хаяа хоорондын зайг хэмжихэд нэг хуруу 15 минутын хугацааг эзэлдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхлээр нар, тэнгэрийн хаяа хооронд гараа барьж, хэдэн хуруугаараа салгаж байгааг тоол. Жишээлбэл, нар болон тэнгэрийн хаяа хооронд 4 хуруу зай байгаа бол нар 1 цагийн дараа жаргана гэж тооцно. Та туйл руу ойртох тусам нар жаргах хугацаа илүү богиносно гэдгийг санаарай.

2. Зөвхөн 2 гараараа 1-1024 хүртэл хялбар тоолох боломжтой

Тоолж эхлэхдээ та тоо бүрийг 2-оор үржиж бүх хуруугаа тоолох бөгөөд хамгийн их тоо нь 512 болно. Ингээд бүх үр дүнг нэгтгэвэл эцсийн үр дүн нь 1024 гарах болно.

3. Аяган бялууны гаднах хүрээг нь жимстэй мөхөөлдөс идэхдээ ашиглаж болох юм

Хоол, амттай идэхдээ хүүхэд тань асгаж заваарах нь энгийн л үзэгдэл, магадгүй хүүхэд тань жимстэй мөхөөлдөс идэхийг хүсвэл та хайлж урсахаас нь сэргийлэхийн тулд кексний аяга ашиглаж болох юм. Энэхүү аргыг зөвхөн хүүхдүүдэд төдийгүй, хайлж буй зүйлийг идэж байхдаа хувцас болон бусад эд зүйлсээ завааруулахгүйн тулд та ч мөн адил хэрэглэх боломжтой юм.

4. Гортиг ашиглахгүйгээр төгс дугуй дүрс зурах арга

Хэрэв танд зураг зурах гортиг байхгүй бол төгс тойрог зурах өөр нэг арга бий. Хамгийн эхний хийх зүйл бол чигчий хуруугаа нугалаад гараа цаасан дээр тавиад, үзэг аваад цаас эргүүлж эхлээрэй. Хэрэв та гараа цаасан дээр тогтвортой тогтоож барьвал төгс тойрог зурагдах болно.

5. Хайч чулуу даавуу тоглоомондоо шинэ дохио зангаа нэмээрэй

Энэ тоглоом нь хүүхдүүдийн хамгийн энгийн бөгөөд хамгийн алдартай тоглоомуудын нэг боловч насанд хүрэгчдийн мэргэжлийн тоглоом болгон хувиргаж болно. Илүү их хөдөлгөөн хийх нь тоглоомыг илүү хэцүү болгож, илүү сонирхолтой болгож чадна. Бүгдийг ялах ямар ч алхам байхгүй бөгөөд та нэгийг нь татах бүртээ илүү сайн бодох хэрэгтэй болно.

6. Хэмжилт хийхдээ хуруугаа ашиглаарай

Хэмжилтийн дүрэм, хэмжих багаж хэрэгсэл гарахаас өмнө эртний Египтчүүд тохойн болон хурууны хэмжилтийг анх зохиож байжээ. Ленордо Да Винчи ч мөн адил хуруугаараа хэмжилт хийдэг байжээ. Энэ тохиолдолд түүний хурууны 4 нэгж нь алгатай тэнцэх ба 6 алга нь 1 тохойтой тэнцэх бөгөөд энэ нь 18 инч (457 мм) -тэй тэнцэнэ.

Та мөн хуруугаараа өнцөг хэмжиж болно. Хамгийн том градусын хэмжүүр бол эрхий болон жижиг хуруугаа өргөж, 25° өнцөг үүсгэх явдал юм. Мэдээжийн хэрэг, хүн бүрийн хуруу ижил хэмжээтэй байдаггүй, гэхдээ та дээрх зургийг дагаж хийгээд үзээрэй.

7. Хаданд авирахдаа, ангалаар гарахдаа гар хуруугаа зөв байрлуулвал гэмтэх эрсдлээс сэргийлнэ

Хадны хагарлын хажуугаар өнгөрөхдөө, авирахдаа хуруугаа түгжиж барих нь хамгийн анхны бөгөөд хамгийн хялбар арга юм. Та хадны ан цавруу нь 3 хуруугаа оруулан түгжээ үүсгэх хэрэгтэй.

Бонус: Хурууны хэлбэрээр нь хүний зан авирыг тодорхойлж болно

Хэрэв та хуруугаа сунгаж, салгахад долоовор хуруу чинь эгц шулуун байвал төгс удирдагч болоход шаардлагатай бүх зүйл танд байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Хурууны хээний хэлбэр нь амьдралд хэрхэн хандах хандлага, хэр амархан шийдвэрлэх талаар олон зүйлийг хэлж чадна. Жишээлбэл, хэрэв таны хурууны үзүүр илүү бөөрөнхий бол та уян хатан зан чанаратай бөгөөд зөрчилдөөнийг үзэн яддаг хүн юм. Үүний эсрэгээр, хэрэв таны хурууны үзүүр илүү өргөн байвал та нарийн ширийн зүйлийг олж харах чадвартай, сониуч бөгөөд нэгэн хэвийн байдлыг үзэн яддаг төрлийн хүн юм.

Та дээрх аргуудын алийг нь туршиж үзэхээр төлөвлөж байна вэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!