Жүржийн хальсыг яг одооноос цуглуулж эхлэх 7 шалтгаан

Дэлхийн жүрж үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг жүржийн шүүс бэлтгэхэд ашигладаг. Хүмүүс ихэнх тохиолдолд жүрж идэх үедээ зөвхөн шүүсийг нь ашиглаад хальсыг нь хаячихдаг. Хэрэггүй болсон эдгээр хальсыг маш олон зүйлд ашиглаж болдог бөгөөд хаяхаасаа өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй болов уу.

Бид та бүхэнд жүржийн хальсыг ашиглах 7 аргыг бэлтгэн хүргэж байна.

1. Таны шүдийг цайруулж чадна

Сайхан инээмсэглэх гэдэг нь юу гэсэн үг болохыг бодоход бидний анхны бодол ихэвчлэн “цагаан шүд” байдаг. Жүржийн хальс нь цитрусын хүчил хэмээх байгалийн гаралтай нэгдлүүдийг агуулдаг бөгөөд шүдний оо дээрээ хальсны шүүсийг бага зэрэг дусааж хэрэглэвэл энэ нь таныг шүдээ сувдан цагаан болгоход тусална.

2. Байгалийн гэр ахуйн цэвэрлэгч хий

Жүржийн хальсыг цэвэрлэгч болгох нь хог хаягдлыг бууруулах, мөнгөө хэмнэх хялбар арга юм. Та үүнийг цонх, зуух, таваг гэх мэтийг цэвэрлэхэд ашиглаж болно. Жүржийн хальс дээр цууны хүчлийг нэмснээр гүн толбыг арилгах үйлчилгээтэй бөгөөд хальсан дахь лимонен нь уусгагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Уусмалыг хэрхэн хийх вэ:

  • Саванд бага зэрэг цуу хийнэ.
  • Жүржийн хальсыг нэмнэ.
  • Хөргөгчинд хэдэн долоо хоног байлгаад үе үе сэгсэрнэ.
  • Дараагаар нь шүршигч саванд хийж гадаргуу дээр хялбархан ашиглаарай.

3. Лаа болгон ашиглаж болно

Хэрэв та цитрусын үнэрт дуртай бол таны гэрийг гайхалтай үнэртэй болгох арга бол жүржийн хальсыг ашиглан өхөөрдөм бяцхан лаа болгох явдал юм.

Хэрхэн лаа хийх вэ?

  • Жүржийг хоёр хувааж, дотор хэсгийг нь салгаж/идээрэй, гэхдээ ишийг хаялгүй үлдээгээрэй.
  • Хоосон жүржний хальсаа хүссэн хоолны ямар ч хамаагүй тосоор дүүргэ.
  • Ишийг ердийн гол болгон ашиглаарай.

4. Үрээд чимэглэл болгон ашиглаж болно

Хэрэв та энэ жүржийн өвөрмөц амтыг хоолныхоо жор дээр нэмж, онцгой амт мэдрэхийг хүсч байвал үүнийг хийх сайхан арга бол хальсыг үрэх явдал юм. Энэ нь сайхан амт оруулахаас гадна олон тооны шим тэжээл, эрүүл мэндэд тустай.

5. Шумуулаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаарай

Үлдсэн хальсыг ашиглах өөр нэг ашигтай зөвлөгөө бол ялаа, шумуулаас хамгаалах цацлага хийх явдал юм. Лимонен хэмээх нэгдэл нь шавьжийг холдуулахад зориулагдсан бодис юм.

Үүнийг хэрхэн хийх вэ?

  • Жүржийн хальсыг хатаана.
  • Шүршигч савыг усаар дүүргэ.
  • Үүн дээр хатаасан жүржийн хальс нэмнэ.
  • Ингээд та шаардлагатай үедээ шүршинэ!

6. Жүржийн хальсаар хийсэн элсэн чихэртэй гуужуулагч

Гуужуулагчийг өөрийн гараар хийх нь зарим зүйлсийг хүссэнээрээ тохируулах боломжийг олгодог бөгөөд тэр ч байтугай мөнгөө хэмнэх арга юм. Арьс гуужуулах нь маш ашиг тустай байж болох ч хэтрүүлэхгүй байхыг анхаараарай. Та долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд л хангалттай.

Хэрхэн хийх вэ?

  • Аяганд элсэн чихэр, жүржийн хальс холино.
  • Өөрийн дуртай тосоо (жожоба, наргил мод, арган гэх мэт) хийгээд хутгана.
  • Энэхүү хольцыг арьсанд түрхэж зөөлөн гуужуулна.

7. Гутлын дезодорант болгон ашиглаарай

Гутлын эвгүй үнэрийг хэн ч таашаадаггүй нь ойлгомжтой. Жүржийн хальсны бас нэг гайхалтай хэрэглээ бол гутал бүртээ нэг хонуулаад өглөө нь гуталнаасаа цитрусын шинэхэн үнэрийг үнэртэх явдал юм.

Та эдгээр аргуудын аль нэгийг туршиж үзсэн үү? Та жүржийн хальсыг өөр зүйлд хэрэглэдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!