Хиам, өндөггүйгээр хачиртай талх хийх хамгийн амттай арга

Өглөөний цайгаа заавал ууж гарах хэрэгтэй гэж хүн бүр л хэлдэг. Гэсэн ч өглөө хоол цайгаа бэлдэж амжихгүй, юу хийхээ ч мэдэхгүй байсаар яарч гардаг хүмүүс олон. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ амттайхан хачиртай талх хийх маш хялбар жорыг танилцуулж байна. Та өглөө өөртөө болон хайртай гэр бүлийнхэндээ зориулж хийж өгөөрэй.

Орц:

  • Алим
  • Сэндвичний талх
  • Моцарелла бяслаг
  • Цангис жимсний чанамал

Талхаа бага зэрэг тосолсон хайруулын таваг дээр 2 талаас нь шаргал болтол нь хайрна. Бяслаг болон алимаа нимгэн хэрчих хэрэгтэй.

Нэг талхан дээрээ бяслагаа, дээр нь алимаа тавьна. Нөгөө талхан дээрээ жимсний чанамалаа түрхэх хэрэгтэй. Ингээд хоёр талхаа нийлүүлээрэй.

Нийлүүлсэн талхаа хайруулын тавган дээрээ тавьж, хоёр талаас нь хайраад л таны өглөөний цай бэлэн болох юм.

Амттайхан өглөөний цайгаа уугаад ажлаа эрч хүчээр дүүрэн хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!