Мах дууссан үед төмс таныг аварна: Төмсний кассерол хийх жор

Төмсний кассерол хийж үзсэн үү? Хийхэд үнэхээр хялбар төдийгүй орц нь түгээмэл хүнснээс бүрдэнэ. Тиймээс та нэг удаа хийхээр оролдоод үзээрэй. Харин хэрхэн хийхээ мэдэхгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үүнийг хэрхэн бэлтгэх жорыг хүргэж байна.

Орц:

  • Төмс – 170 гр
  • Бяслаг – 120 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Давс, нунтаг халуун чинжүү – амталгаагаар
  • Ногоон сонгино
  • Масло – 10 гр

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд, маш нимгэн хэрчиж бэлтгэнэ. Нимгэн хэрчихэд хэцүү байвал ногоо арилгагч ашиглаарай.

Өндгөө хагалж, дээр нь давс болон нунтаг халуун чинжүүгээ хийж сайтар хутгана. Давс, амтлагчны хэмжээг өөрийн мэдрэмжээр тааруулна. Бяслагаа үрж бэлтгээд, ногоон сонгиноо жижиглэн хэрчиэрэй.

Одоо хайруулын тавгаа зөөлөн гал дээр тавьж, маслоо хийж халаана. Үүн дээрээ нимгэн хэрчсэн төмсөө өрж тавиарай. Ойролцоогоор 5 минут шарна.

Ногоон сонгино болон бяслагаа төмсөн дээрээ тарааж цацаж байрлуулаарай. Хамгийн сүүлд амтлагчтай өндгөө хийх юм.

Ингээд зөөлөн гал дээр төмсний кассеролоо шарж, жигнэж болгох юм. Ойролцоогоор 5-7 минутын дараа гэхэд өндөг гүйцэт болж, бяслаг хайлсан байх болно. Өглөөний хоолонд идэхэд хамгийн тохиромжтой. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!