Ажил дээрээ хэрхэвч өмсөж болохгүй хувцаснууд

Ажил дээрээ зүй зохистой хувцасладаг байх хэрэгтэй. Таарсан бүхнээ өмсөх, хэтэрхий ил задгай хувцаслах нь ажлын байрны ёс зүйг үл тоомсорлосон гэж хэлэгдэхэд хүргэнэ. Тиймээс ажил дээрээ юу өмсөж болох болохгүйг мэддэг байх ёстой. Өнөөдөр та бүхэндээ ажил дээрээ өмсөж болохгүй хувцасны төрлүүдийг танилцуулж байна.

Амьтны хээтэй хувцас

Амьтны хээтэй хувцас нь тухайн хүнийг өөртөө итгэлтэй, зоригтой мэт харагдуулдаг. Гэхдээ хэтрүүлж болохгүйг анхаар. Хэрэв та оффис ажил эрхэлдэг, бизнес уулзалтанд очдог бол ийм төрлийн хувцас өмсөхөөс татгалзаарай. Энэ нь хэтэрхий эрээн учир хамтран ажиллагсад, уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүсийг тавгүйтүүлж мэднэ. Харин оронд нь барын хээтэй цүнх, гутал эсвэл бүс тэлээ зүүж, гоёл маягаар хувцаслалтаа чимж болох юм.

Богино цамц

Охид бүсгүйчүүд маань богино загвартай цамц ихээр өмсөж, өөрсдийн бие галбираа гайхуулах болсон. Найзуудтайгаа уулзах, гадуур явахдаа өмсөхөд тохиромжтой хэдий ч ажил дээрээ өмсөхөөс татгалзаарай. Биеийн аль нэг хэсэг тань хэтэрхий ил гарчихсан байх нь хамтран ажиллагсад, бусад хүмүүст таагүй санагдаж, тухгүй байдалд хүргэнэ.

Богино банзал

Албан ажил, уулзалт, оффис ажилд очихдоо богино банзал өмсөж болохгүй. Энэ нь “dress code”-ийг зөрчиж байгаагаас гадна хүн бүхний анхаарлыг татаж, мөн л тухгүй байдал үүсгэнэ. Бүсгүйчүүдийн хувьд өвдөгний дээгүүр татах урттай банзал сонгож өмсөхийг зөвлөдөг.

Спорт загварын хувцас

Спорт загварын цамцаа зааланд болон чөлөөт цагаараа өмсөж байгаарай. Ажил дээрээ ийм байдалтай очих нь ажлаа болон бусдыг хүндлээгүйд тооцогдоно.

Уранхай, хэтэрхий загварлаг жинсэн өмд

Зарим албан газруудад жинсэн өмд өмсөхийг зөвшөөрдөг. Гэхдээ тухайн жинсэн өмд нь энд тэндгүй уранхай, хэтэрхий трэнд хөөсөн загвартай байхыг хориглодог. Иймд аль болох даавуун өмд өмсөж байгаарайэ.

Хэтэрхий их чимэглэлтэй бугуйвч

Олон чимэглэл бүхий гоёмсог бугуйвч нь эмэгтэй хүний гарыг гоё тансаг харагдуулдаг. Гэхдээ үүнийг ажил дээрээ зүүхээс татгалзаарай. Учир нь тус төрлийн бугуйвч нь таныг хөдлөх бүрт их чимээ гаргаж, бусдад саад болно. Иймд аль болох даруу загвартай бугуйвч цаг зүүж болох юм.

Иртүз

Хүмүүс иртүзийг өдөр тутамдаа ихээр өмсөх болсон. Гэхдээ ажилдаа лав өмсөж болохгүй. Энэ нь өмд биш учир биеийн галбирыг маш тод харагдуулж, бусдад таагүй тухгүй байдал үүсгэнэ. Мөн ажил болон бусдыг хүндлээгүйд тооцогдох юм.

Малгай

Малгай бол хувцаслалтын нэгээхэн хэсэг. Төгс имидж бүрдүүлэхийн тулд малгай ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэлээ ч малгайгаа ажил дээрээ өмсөж болохгүй. Заавал тайлж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!