Солонгон аашт буюу Анандагийн төрсөн өдрийн гоёл олныг гайхшруулав

Солонгон Aaшт буюу Т.Ананда өнгөрсөн амралтын өдөр 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Анандагийн төрсөн өдрийн баярын фото зургууд цахимаар тарж буйтай зэрэгцэн экс хосууд бие бие рүүгээ дaйсан шиpүүхэн үгс бүхий мэдээлэл ч ихээр гарч байгаа билээ.

Тэрээр төрсөн өдрийн ширээгээ алтан намрыг билэгдэж алтлаг шар өнгөөр зонхилон чимсэн бөгөөд баярын бялуу нь Монгол үндэсний хэв шинжийг агуулжээ.

Мөн төрсөн өдрийн үдэшлэгийнхээ үеэр гурван удаа хувцасаа сольж, гоо төрх гоолиг биеэ гайхуулсан гэнэ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн эхнэр Т.Aнандаг дaлд xүчиpхийлэгч хэмээн нэрийдээд түүн шиг эмэгтэйчүүдээс болж далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж буй залуучууд, аав нарын төлөөлөл нь би болно хэмээгээд байсан юм.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа салж нийлсэн тэд өдгөө хоёр талд амьдарч байгаа. Бие бие рүүгээ дайрсан тайлбар бүхий пост, бичлэг олон нийтэд цацаж байдаг экс хосууд сүүлийн үед тус тусын ажлаа амжуулаад завгүй яваа юм.

Т.Анандагын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хайрын романс үүсгэж, нөхөр охин хоёроо орхиж хоёрдахь амьдралаа зохиосон. Тэд дундаасаа хоёр охинтой. Хоёр охиноо Т.Ананда өөрөө асарч, хамт амьдардаг.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Kорона туссан хэмээн сошиалд биеийн байдлаа цаг мөч бүрт мэдээлж байсан Анандаг өвчин тусаад удаагүй байж олон хүнийг цуглууллаа хэмээн шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан юм.

Түүний төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн зочдын зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!