Дуучин Ану буюу Уранхолбоогийн үзэсгэлэнт эгч дүүс

“Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч, “Хөөрхөн Дэлхий ТББ”-ийн тэргүүн, гэр бүлийн эрхэм элч, алдарт эх Ч.Уранхолбоог хүмүүс нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Гала” хамтлагийн гишүүн гэдгээр нь сайн мэднэ.

Тэрээр өдгөө таван хүүхдийн ээж болж, ар гэр ба ажлаа үлгэр жишээ авч явдаг болсон билээ. Амьдралын хэв маягаа цахимаар бусадтай хуваалцдаг Ч.Уранхолбоо инстаграм дээр л гэхэд 300 мянган хол давсан дагагчтай.

Түүний нөхрийг Түвшинбаяр гэдэг бөгөөд ам бүл долуулаа. Ойрхон таван хөөрхөн охинтой болсон залуу гэр бүл.

Дуучин Анугийн эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон. Ч.Номинхолбоо “London Bridge boutique” хэмээх хувцас загварын дэлгүүрийг амжилттай ажилуулдаг бол эгч Ч. Уянхолбоо нь Амараа гэх залуутай амьдралаа холбосон билээ.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн үзэсгэлэнт эгч дүүсийн зургуудаас сонирхуулж байна.

Өмнө нь

Одоо

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!