Хүүхдүүдийг буруу зүйл хийсэн үед нь зөв харьцах аргууд

Хүүхэд өсгөх гэдэг нь маш их тэвчээр шаарддаг ажил юм. Эцэг эхээс нь бусад хүмүүсийн хувьд хүүхдүүдтэй харьцаж дасаагүй байдаг учир энэ нь төвөгтэй асуудал болж хувирдаг. Эсвэл магадгүй өөрийнх нь хүүхэдтэй танихгүй хүүхэд тоглоод асуудал үүсгэвэл яаж шийдэхээ мэдэхгүй ч байж болно. Бид та бүхэнд хүүхэдтэй хэрэхэн зөв харьцаж асуудал шийдвэрлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Шаардлагагүй бол хөндлөнгөөс оролцох хэрэггүй

Хүүхдүүд зодоон хийх нь элбэг байдаг. Жижиг асуудал байсан ч энэ нь тэдний хувд бүхэл бүтэн ертөнц байдаг. Нөхцөл байдал хяналтаас гарахгүй бол юу ч хийхгүй байхыг зөвлөж байна. Таны хөндлөнгийн оролцоо нь таны хүүхэд болон нөгөө хүүхдэд асуудал үүсч нөгөө хүүхдийн эцэг эх нь хүртэл оролцох гэж ирнэ. Үүнээс болж том асуудал үүсч болзошгүй. Гэхдээ хэрэв зөрчилдөөн илүү түрэмгий болвол та бие махбодийн дайралт буруу гэдгийг үргэлж тайлбарлаж байгаарай.

2. Багшийн дуу хоолойг ашиглаарай

Хүүхэдтэй түрэмгий ярих нь үнэндээ хүчирхийллийн нэг хэлбэр юм. Энэ нь ялангуяа өөр хэн нэгний хүүхэд байх үед, таны загнасны үр дагавар юу болж хувирахыг та мэдэхгүй. Ёс зүйн шинжээчдийн үзэж байгаагаар буруу зантай хүүхдэд хандах хамгийн сайн арга бол “багшийнх нь дуу хоолой”, өөрөөр хэлбэл хүчтэй, эрх мэдэлтэй, гэхдээ эелдэг байдлаар хандах явдал юм.

3. Нөхцөл байдлыг эргүүлэх

Хүүхэд буруу аашилж байхад эцэг эх нь нэг их ач холбогдол өгөхгүй байх тохиолдол бий. Хүүхдэд анхаарал хандуулж эцэг эхийг нь зэмлэхээс өмнө та өөр сонголтыг санал болгож хүүхдийн үйлдлийг өөрчилж болно. Жишээлбэл, хэрэв тэд дотор тоглож, хүрэх ёсгүй зүйлдээ хүрч, тойрон гүйж байгаа бол гадаа хашаан дотор тоглохыг зөвлө. Эсвэл тэднийг өөр зүйл рүү чиглүүлэхийн тулд ширээний тоглоом эсвэл өөр ямар нэгэн ажил, даалгавар өгөөрэй.

4. Та оролцохоосоо өмнө эцэг эхтэй нь ярилц

Магадгүй хүүхдийн эцэг эх нь дэргэд нь байхгүй, танаас өөр том хүн байхгүй бол та асуудлыг зохицуулна. Гэхдээ та тэднийг зэмлэвэл тэд эцэг эхдээ таныг илүү муугаар хэлж магадгүй. Тиймээс та урьдчилан юу болсоныг эцэг эхэд нь хэлэхийг хичээгээрэй.

5. Эцэг эхэд нь хариу үйлдлийг даатга

Хамгийн гол нь асуудалтай хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө зан араншинг нь засах үүрэг хүлээдэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс таны дэргэд хэн нэгний хүүхэд буруу зүйл хийж байвал та хэлэх биш эцэг эхийг нь дуугартал түр хүлээх хэрэгтэй. Түүнчлэн, та юу хийх байсан, яаж хийх ёстой байсан талаар санал бодлоо бүү хуваалцаарай. Тэд хүүхдээ бусдаас илүү сайн ойлгож, юу хийхээ мэддэг.

6. Хүүхдээ өөр хүүхдийг буруу зүйлд уруу татахыг бүү зөвшөөр

Хүмүүс хүүхдээ хүрээлэн буй орчныхоо хэн нэгэнд муу нөлөө үзүүлж байгааг анзаардаггүй. Сурган хүмүүжүүлэгчийн тайлбарласнаар, хүүхэд насандаа саад болж буй хүний нөлөө нь насанд хүрэхэд үр дагавартай байдаг. Түүгээр ч барахгүй сэтгэгдэл төрүүлж буй зүйл нь өсвөр нас хүртэл дурсамжинд нь байсаар байдаг. Тийм ч учраас та хүүхдээ муу хүнээс, муу зүйлээс хол байлгах хэрэгтэй.

7. Ресторанд хүүхдүүд байхад

Гэр бүлд ээлтэй, гэр бүлд ээлтэй биш газрууд гэж байдаг тул хэрэв хүүхдүүд байгаа нь танд төвөг учруулж болзошгүй тохиолдолд явахаасаа өмнө хийх ёстой зүйл бол хүүхдүүд байгаа эсэхийг асууж байж очих явдал юм. Эсвэл тухайн газар маш олон хүүхэд байгаа бол илүү тайван ширээнд суухыг хүсч болно. Хэрэв энэ боломжуудын аль нь ч байхгүй бол та тэвчээртэй хандах хэрэгтэй юм.

8. Таны дургүй хүүхэд танай гэрт ирэх

Хэрэв таны хүүхдийн найз нь танд тааламжгүй байдал үүсгэдэг бол та хүүхдээ загнах биш өөрийнх нь төлөө санаа зовж байгаагаа илэрийлэх нь зүйтэй юм. Гэхдээ тэр найзтайгаа уулзахыг хориглох нь шийдэл биш юм, учир нь энэ нь тэдний зөрүүд занг улам хүргэж магадгүй.

Энэ байдлыг даван туулахын тулд сэтгэл судлаач дараах зөвлөмжийг хуваалцаж байна:

Эхнийх нь таны хүүхэд найзуудтай болох. Ингэснээр та түүний эерэг чанаруудыг олж мэдэх боломжтой бөгөөд энэ нь таны хүүхэд юунд татагддаг болохыг олж мэдэх явдал юм.

Хоёр дахь нь сайхан сэтгэлтэй байх явдал юм. Та гэртээ найз нөхөдтэй байх нь хэр сайн болохыг хүүхдэдээ харуулах ёстой. Түүгээр ч барахгүй тэдэнд анхаарал тавьж, бүх зүйл төвөгтэй болж эхлэх юм бол хөндлөнгөөс оролцож болно.

Гурав дахь нь гэрийнхээ дүрмийг тэдэнд хэлэх бөгөөд ингэснээр тэд дагаж мөрдөх боломжтой болно.

9. Хүүхдүүд дэлгүүрт асуудал үүсгэх

Дэлгүүрт орох нь хүүхдүүдэд тааламжтай байдаг. Учир нь тэд дуртай зүйлээ гартаа авч чаддаг ч худалдаж авч чадахгүй. Зарим хүүхдүүд уйлж бухимдан бусад үйлчлүүлэгчдэд асуудал үүсгэдэг. Энэ үед эцэг эхчүүд санаа зовж, сандардаг тул та уурлаж, муухай харьцах нь байдлыг улам дордуулна гэдгийг санаарай. Түүнчлэн, энэ насанд хүүхдүүд уурлах, уйлах нь хэвийн үзэгдэл бөгөөд хүүхдүүд олон нийтийн газар биеэ хэрхэн авч явахыг сурч байгаа. Тиймээс та тэвчээртэй байж, хэдэн минутын дараа тэндээс гарах болно гэдгийг санаарай.

Бонус: Таны хүүхдийг өөр хүн загнаж байвал

Хүүхэд үймүүлэхэд магадгүй тэдэнтэй тааралдсан хүмүүс хэдэн үг хэлнэ. Хэрэв өөр хүн таны хүүхдийг загнаж байвал та яах вэ? Мэдээж танд маш хэцүү санагдах учир та уурлах байх. Гэхдээ энэ бол зөв зам биш бөгөөд нөхцөл байдлыг шийдвэрлэх илүү сайн арга замууд байдаг.

Та хүүхдийнхээ дэргэд яасан ч уурлаж болохгүй. Та уг хүнтэй ярилцаж, түүний үйлдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх ёстой. Гэхдээ хүүхдийнхээ хажууд биш. Та дараагаар нь юу болсон тухай хүүхэдтэйгээ ярилцахаа бүү мартаарай.

Танд ийм асуудлууд тохиолдож байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!