Бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байхын тулд хийж болохгүй 9 зүйл

Хүмүүс тантай уулзсан эхний 30 секундын дотор таны тухай дүгнэлт хийчихсэн байдаг. Бидний биеийн хэлэмж нь бидний хэлж байгаагаас илүү чухал байдаг бөгөөд заримдаа бид хэн нэгэнд үлдээсэн муухай сэтгэгдэлээ залруулахын тулд хичээх хэрэгтэй болдог.

Бид энэ удаад анхны сэтгэгдэл гэдэг хэчнээн чухал болох, мөн бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмжийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Цагруугаа ширтэх

Энэ үйлдэл бол таныг хамт байгаа хүмүүсээсээ уйдаж маш хурдан явахыг хүсч байгаа илэрхийлнэ. Хэрэв та үнэхээр яарч байгаа бөгөөд тодорхой цагт явах шаардлагатай бол бүх хүмүүст эртхэн мэдэгдээрэй. Утсан дээрээ чимээгүй сэрүүлэг тавиад цаг нь дөхөөд ирэхэд өөрийгөө илэрхийлж болно. Хүмүүс тодорхой нөхцөл байдалд илүү хүндэтгэх хандлагатай байдаг.

2. Сул, итгэлгүй гар барих

Сул гар барилт нь хайхрамжгүй байдлыг илтгэдэг. Энэ нь ялангуяа чухал үйл явдалд таныг хамтрагч тань буруугаар дүгнэхэд хүргэж болно. Тийм ч учраас чанга (гэхдээ тийм ч хүчтэй биш) гар барих нь нөгөө хүнээ эрх мэдэлтэй, чухал хүн мэт санагдуулдаг. Мөн та нүдний харцаа зөөлөн, дулаан байлгахыг хичээгээрэй.

3. Өөрийнхөө болон бусад хүмүүсийн орон зайг хаах

Энэ нь бусадтай ярилцахдаа бусдын орон зай, анхаарлыг хүндэтгэж утас болон ямар нэгэн юмаа оролдохгүй байхыг хэлнэ. Эс тэгвээс таны хамтрагч өөрийнх нь яриаг үл хүндэтгэн сонсохыг хүсэхгүй байна гэж ойлгох болно.

4. Хүмүүстэй хэт ойртох

Хүн хоорондын зай 45 см-ээс 122 см хүртэл байх ёстой бөгөөд энэ зайд танихгүй хүмүүс зөвшөөрөлгүйгээр ойр байх нь тийм ч сайхан зүйл биш юм. Энэ орон зайг зөрчих нь хүмүүсийг эвгүй байдалд оруулж, таны тухай муухай сэтгэгдэл төрүүлдэг. Тэд таныг ерөнхийдөө хил хязгаарыг ойлгоход хэцүү, түрэмгий хандлагатай хүн байна гэж бодож байж магадгүй. Тиймээс хэрэв хэн нэгэн ойр дотны найз эсвэл гэр бүлийн гишүүн биш бол зайгаа барьсан нь дээр.

5. Хувцаснаасаа бөөсөрсөн хөвөнг түүх, хувцасаа хөвөх

Хувцас бөөсөрч, бөөгнөрөх нь мэдээж хэцүү. Гэхдээ та хэн нэгэнтэй яриа өрнүүлж байхдаа түүний учрыг олох гэж бүү анхаараарай. Яагаад гэвэл энэ нь тантай ярилцаж буй хүнд тун таагүй санагдах ба үл тоосон мэдрэмжийг түүнд төрүүлнэ. Энэ үйлдлээс тань болж магадгүй хүндлэхээ болих ч магадлалтай.

6. Ажил хэргийн уулзалт хийхдээ гараа үрэх

Хэн нэгэн танилцуулга хийх эсвэл санаагаа илэрхийлэх үед гараа үрэх нь танд зүгээр санагдах ч тантай харилцаж буй хүнд айдас төрж, сөрөг сэтгэгдэл төрүүлдэг.

7. Таны урд байгаа хүнээс өөр тийш хөлөө эргүүлэх

Таны хөл хаашаа чиглэнэ тийшээ явахыг хүсч байгаа гэсэн биеийн хэлэмж юм. Тиймээс энэ нь харилцаж байгаа хүнд таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Та угаалгын өрөөнд орох эсвэл өдрийн хоолны завсарлага авах шаардлагатай байж магадгүй ч яриагаа үргэлжлүүлэх нь чухал юм. Мөн та хөлөө нөгөө хүн рүү чиглүүлснээр илүү их амжилтанд хүрэх боломжтой.

8. Суудлынхаа ирмэг дээр суух

Ажил хэргийн уулзалт эсвэл оройн хоолны үеэр хэрхэн сууж байгаа нь хамт байсан бүх хүмүүст янз бүрийн мессеж илгээх боломжтой. Суудлынхаа ирмэг дээр суух нь танд эвгүй, өөртөө болон үзэл бодолдоо итгэлгүй байгаагаа харуулдаг. Тиймээс та сандал дээрээ тав тухтай сууж, биеэ зөв авч явах хэрэгтэй. Ингэснээр та өөртөө болон санаа бодолдоо итгэлтэй байгаагаа бүх хүнд харуулах болно.

9. Бусдын зан байдлыг тусгаж авахгүй байх

Энэ нь хүмүүсийн зан авирыг робот шиг хуулбарлах тухай яриагүй бөгөөд зүгээр л тэдний сэтгэл хөдлөлийг дагах хэрэгтэйг сануулж байгаа юм. Жишээлбэл, хэрэв хэн нэгэн инээмсэглэх эсвэл толгой дохих юм бол та ч мөн адил тэдний хэлж байгаа зүйлийг дагаж байгаагаа харуулж байна. Тэд таны дэмжлэг, итгэлийг хүлээж байгаагаа мэдэрч, хэлсэн зүйлээ улам бүр итгэлтэйгээр үргэлжлүүлэх болно. Толин тусгал нь нөгөө хүнээ ойлгохыг хичээх, аливаа зүйлийг түүний өнцгөөс харах сайхан арга юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!