Индонез бүсгүйчүүдийн хөгшрөлтийг удаашруулж, залуухан төрхөө удаан хадгалахад тусалдаг 7 нууц

Үндэстэн бүр өөрийн гоо сайхны зөвлөгөө, нууцтай байдаг. Түүнээс Индонезийн гой сайхны эмчилгээ нь олон зууны турш хэрэглэгдэж ирсэн эртний түүхтэй. Мөн 53 настай эмэгтэйчүүд 35 настай юм шиг харагдаж чаддаг эмэгтэйчүүдийн төлөөлөл бол блог хөтлөдөг бүсгүй Пуспа Деви юм.

Бид эрүүл оюун ухаан, бие махбодыг бүтээж, түүнд хэрхэн хүрэх талаар Индонез бүсгүйчүүдийн 7 зөвлөмжийг хүргэж байна.

1. Цагаан будааны гурил ашиглах

Индонез бүсгүйчүүд будааны гурилыг нүүрний маск болгон ашиглахаас гадна биеийн скраб болгон ашигладаг. Гуужуулагчийг хийхдээ нунтагласан будаа, цагаан гаа, самар, турмерикын үндэс, шанцай, зандан модны нунтагаар хийдэг. Та бүх найрлагыг хамтад нь нунтаглах хэрэгтэй. Энэхүү байгалийн гуужуулагч нь арьсыг зөөлрүүлж, цэвэрлэдэг тул зөвхөн биедээ л хэрэглэнэ.

2. Арьс сунахаас сэргийлэх

Баличууд толгойноосоо хөл хүртлээ өөрийгөө маш сайн арчилдаг. Бүр арьс сунахаас хүртэл урьдчилан сэргийлдэг. Хамгийн алдартай арчилгааны арга бол хэвлийн маск юм. Үүнд нунтагласан будаа, цагаан гааны үндэс болох “кенжур” орно. Эдгээр найрлага нь арьсны уян хатан чанарыг сайжруулдаг. Үүнийг ихэнхдээ төрсөн эмэгтэйчүүд хэрэглэдэг.

3. Папаяа болон түүний үрийг хэрэглэх

Индонез эмэгтэйчүүд сүүтэй эсвэл сүүгүй нухсан папаяаг арьсандаа шууд түрхэж хэрэглэдэг. Мөн үсний өнгийг сэргээж гэмтэхээс сэргийлэхийн тулд папаяаны үрийг устай хольж нунтаглаад үсэндээ түрхээд цагийн дараа угаадаг.

4. Усанд орохдоо ямааны сүү ашиглах

Энэ бол Жавагийн гүнжүүдийн эртнээс ашиглаж ирсэн арга юм. Тэд усанд орохдоо ямааны сүүг ванндаа хийж биеэ зайлдаг ба энэ нь биеийн арьсыг залуухнаар хадгалахад тусалдаг.

5. Хуйхны иллэг

Индонезид хуйхандаа тос түрхэж иллэг хийх нь хамгийн сайхан эмчилгээнүүдийн нэг юм Дараа нь тэд толгой, хүзүү, мөрөндөө хөнгөн массаж хийдэг. Ийм төрлийн массаж нь зөвхөн тайвшруулах үйлчилгээ биш харин таны үсийг хүчтэй, эрүүл байлгаж, химийн хорт нөлөөнөөс хамгаалдаг.

6. Долоо хоногт хоёр удаа массаж хийлгэх

Индонезчүүдэд зориулсан массаж нь залуу нас, эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Загварын брэндийг үүсгэн байгуулагч Нонита Респати өөрийн гэсэн гоо сайхны дэглэмтэй гэж хэлжээ. Тэрээр маникюр, педикюр хийхээс гадна нүүрний маск, үс арчилгаа болон массажийг долоо хоногт хоёр удаа хийдэг.

7. Аз жаргалыг цацруулдаг

53 настайдаа 35 -тай юм шиг харагддаг Индонезийн хамгийн алдартай блог хөтлөгчдийн нэг нь залуу насныхаа нууцыг дэлгэжээ. Нас ахих тусам тэр аз жаргалтай болдог ба аз жаргал стрессгүй амьдрал нь дотоод болон гадаад гоо үзэсгэлэнгээ хадгалахад тусална. Илүү их инээмсэглээд өөрийгөө хайрла хэмээн хэлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!