Хямд үнэтэйгээсээ ямар ч чанарын ялгаа байхгүй 10 үнэтэй бүтээгдэхүүн

Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн сонгохдоо зарим хүмүүс хамгийн үнэтэй бүтээгдэхүүн хамгийн сайн нь гэсэн итгэл үнэмшилтэй байж болох ч энэ нь үргэлж тийм байдаггүй. Заримдаа та илүү үнэтэй бүтээгдэхүүнтэй ижил чанартай хямд бүтээгдэхүүнийг сонгож төсвөө хэмнэх боломжтой. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүд үнэтэй бүтээгдэхүүнтэй ижил чанартай хямд бүтээгдэхүүнийг их хэмжээгээр маркетингийн бодлогоор худалдаалдаг тул та хямд бүтээгдэхүүн сонгох нь оновчтой юм.

Бид та бүхэнд энэхүү нийтлэлээрээ хямд хувилбартайгаа чанарын хувьд ямар ч ялгаагүй 10 бүтээгдэхүүний жагсаалтын мэдээллийг хүргэж байна.

1. Халуун ногоо

Хоолондоо халуун ногоо хэрэглэх нь таны хоолыг гайхалтай амттай болгодог. Та гэртээ халуун ногоо болон амтлагчуудын савыг бэлтгэн шанцай, кумин, турмерик, чинжүү зэрэг ногоог хамгийн хямд сонголт эсвэл хямд брэндийг сонгож болно. Мөн та дуусах хугацааг нь анхаарах хэрэгтэй ба таны хадгалж буй саванд удаан хадгалах тусам амтны эрч муддаг.

2. Ширээний давс

Давс нь хоол амтлахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг амтлагчдын нэг юм. Хэдийгээр энгийн давс нь хямд байдаг ч үнэтэй брэндүүдээс нэг их ялгаатай байдаггүй. Тиймээс та гоёмсог сав худалдаж аваад хямд давсыг сонгох нь оновчтой юм.

3. Цэвэрлэгээний бодисууд

Бүтээгдэхүүн үнэтэй байгаа нь бусдаасаа илүү үр дүнтэй гэсэн үг биш юм. Жишээлбэл, супермаркетаас авдаг цайруулагч бодисууд нь ихэвчлэн натрийн гипохлорит, анион гадаргуутай бодис (угаалгын нунтаг, аяга таваг угаагчийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг), анхилуун үнэртэй байдаг тул та хямд үнээр ижил төрлийн бодис авч хэрэглэж болно.

4. Хатаасан жимс

Бүйлс, самар, газрын самар, зэрэг нь эрүүл мэндэд тустай бөгөөд хэтрүүлэлгүй зууш болгон хэрэглэхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч зарим газарт үнэ арай өндөр байж болно. Эдгээрт хэт их мөнгө үрэхээс зайлсхийх 2 арга байдаг. Нэг нь супермаркетын сүлжээний өөрийн брендийг сонгох (хэрэв тэд үүнийг санал болгодог бол), нөгөө нь бөөнөөр нь худалдаж авах, их хэмжээгээр худалдаж авахдаа хэсгийг нь хөлдөөх явдал юм. Тиймээс та үргэлж үнэтэйг нь сонгох шаардлагагүй.

5. Агаар нэвтэрдэггүй уут

Агаар нэвтэрдэггүй уут нь нэг удаагийн бүтээгдэхүүн тул үүнд хэт их мөнгө зарцуулах шаардлагагүй юм. Эдгээр уут нь хүнсээ хадгалж хөлдөөх зориулалттай ба бүхий л төрлийн ийм уутнууд ижил чанартай байдаг учир та үүнд хэт их мөнгө зөрцуулж үнэтэй брэнд сонгох хэрэггүй.

6. Зууш

Чипс, хөнгөн зуушуудыг ихээр хэрэглэдэг хүмүүс цөөнгүй. Зарим брэндүүд нь алдартай шошготой л болохоос бусад хямд төрлийн чипс, зуушуудаас орцоороо болон чанараараа нэг их ялгардаггүй. Тиймээс та мөнгөө хэмнэн хямд төрөл сонгох нь зүйтэй юм.

7. Улаан буудайн гурил

Та гэртээ гайхалтай дессерт бэлтгэхийн тулд гурил хэрэгтэй болох байх. Та дэлгүүрээс дессертний бэлдэц авахын оронд зүгээр л энгийн улаан буудайн гурил аваад гарын доорх материалаар торт хийх нь зөв сонголт болно. Харин бэлдэц нь савласан гурилны үнээс 2 дахин илүү үнэтэй байдаг.

8. Савласан үр тариа

Маш олон төрлийн үр тариан дээр мөнгөө хэмнэх зорилгоор хамгийн хэмнэлттэй брэндүүдийг сонгох боломжтой. Та эрдэнэ шишийн хальс эсвэл улаан буудайн хальс гэх мэт хамгийн түгээмэл хувилбаруудын хямд хувилбарыг турших боломжтой. Үүн дээр үнэтэй брэнд болон түгээмэл брэндүүдийн чанарын ялгаа огт байдаггүй ба та зүгээр л агуулсан чихрийн хэмжээг л анхаарах хэрэгтэй.

9. Шош

Энэхүү хүнс нь нэг л ижил чанартай байдаг ба зөвхөн шош төдийгүй сэвэг зарам, вандуй зэрэг бусад үр тариа, буурцагт ургамалд хамаатай. Мөн брэндүүдийн ачаар үүнийг илүү үнэтэй худалдаалдаг. Хэрэв та лааазалсан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол түүний үнэ болон брэнд биш амталсан амтаас шалтгаалан сонгоорой.

10. Жимс, хүнсний ногоо

Бид өдөр бүр эрүүл тэнцвэртэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй болдог тул жимс хүнсний ногоог хоолны жагсаалтаасаа хасах боломжгүй юм. Хөлдөөсөн жимсний хувьд брэндүүдийн хооронд том ялгаа байхгүй тул та хамгийн үнэтэй хувилбарыг сонгохоос зайлсхийх хэрэгтэй. Хадгалах өөр нэг арга бол тэдгээрийг хүнсний ногоо, жимс жимсгэний дэлгүүрээс худалдаж аваад гэртээ хөлдөөх явдал юм.Та хуванцар саванд угааж жижиглээд хөлдөөхөд л болно.

Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болно.

Энэ жагсаалтад бид өөр ямар бүтээгдэхүүнийг оруулах ёстой гэж та бодож байна вэ? Супермаркетаас бараа бүтээгдэхүүн авахдаа мөнгөө хэмнэх хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!