Үхрийн жигнэсэн мах буюу тушёнк хийх арга: Идэшний үеэр өвөл, хавартаа нөөшлөөрэй!

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа эзэгтэй нараа.. Хүн бүхэн өвөлдөө бэлдэх гээд тун ч завгүй байгаа нь гарцаагүй. Харин та өвлийн идэшээ бэлдэхдээ үхрийн жигнэсэн мах хийж хадгалаарай. Энэ нь өвөлдөө идэхэд шим тэжээл сайтай төдийгүй таны ажлыг хөнгөвчлөх болно. Ингээд та бүхэндээ үхрийн жигнэсэн мах бэлтгэх аргыг танилцуулж байна.

Орц:

  • Үхрийн мах – 1кг 500 гр
  • Ургамлын тос – 100 гр
  • Нунтаг хар перец – 1 хоолны халбага
  • Давс – 1 хоолны халбага
  • Сармис
  • Сонгино
  • Лаврын навч
  • Хар үрлэн перец

Бэлтгэх арга:

  • Махаа өөрсдийн хэрэглэх хэмжээгээрээ хэрчиж,/би гулъяашны мах шиг дөрвөлжин хэрчлээ/ дээр нь ургамлын тос, нунтаг хар перец, давс хийж базна.

  • Дараа нь шилээ ариутгаж цэвэрлээрэй.
  • Цэвэрлэсэн шилэндээ амталсан мах, арилгаж хэрчсэн сармис, сонгино, лаврын навч, хар үрлэн перец гэсэн дарааллаар шилэндээ зай гаргалгүй сайн чихэж дүүргэнэ.

  • Ингээд савласан махаа мөнгөлөг цаасаар таглаад 1 цаг орчим амраана.

 

  • Тогоондоо алчуур дэвшиж, дээр нь шилтэй махаа хийж, хажуугаар нь шилний хоолой хүртэл халуун ус хийнэ.

  • Зөөлөн галаар 3 цаг чанаж жигнэхэд, ус ширгэж дуусахгүй яг таарна.
  • Хөрсний дараа мөнгөлөг цаасаа авч цэвэр тагаар таглаад, хөргөгчиндөө хадгалаарай.

Идэшний махны үеэр өвөл, хавартаа нөөшлөөд аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!