Ажил дээрээ биеэ зөв авч явах тухай хуучирсан 10 дүрэм

Та аль салбарт ажиллаж байгаагаас үл хамааран ажлын орчинд тодорхой тооны дүрэм журам байдаг. Гэхдээ бид та бүхэнд компаний өөрөө тогтоосон (оффис дээр цагтаа ирэх) гэх мэт дүрмүүдийн тухай биш харин та өөрийн бодолдоо тийм байх ёстой гэсэн хуучирсан дагах шаардлагагүй сэтгэлгээнүүдийн тань талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Байнга(24/7 ) холбоо барих

Зарим дарга нар ажилтан үргэлж холбоотой байх ёстой гэж хатуу хэлдэг ч таны ажлын өдөр дууссаны дараа та утсаа унтрааж, мессеж, дуудлагад хариу өгөхгүй байх эрхтэй.

2. Хүсээгүй байсан ч хамт ажиллагсадтайгаа харилцах

Бүх хамт ажиллагсад бүгдээрээ бидэнд таатай мэдрэмж төрүүлдэггүй, гэхдээ заримдаа бид чимээгүй байж, шаардлагагүй яриаг нь сонссоор байдаг. Хамтран ажиллагсад байх нь найз нөхөдтэй адил ойлголт биш шүү дээ, тиймээс та яг одоо би тантай ярилцах боломжгүй байна гэж эелдгээр хэлэх нь соёлгүй зүйл биш юм. Хэрвээ та ярихыг хүсэхгүй байгаа бол заавал өөрийгөө хүчлэх шаардлагагүй.

3. Ажил мэргэжлийн хувьд өсөхийг хичээдэг байх

Амжилттай яваа хүн карьерынхаа шатаар үргэлжлүүлэн авирах ёстой гэдэг. Гэхдээ хэрэв та албан тушаал, ажлын байрандаа дуртай бол өсөлт дэвшилгүй байгаагаасаа болж өөрийгөө дорд үзэх шаардлагагүй.

4. “Оффисоос яг 18:00 цагт гарах нь зохисгүй” учраас ажил дээрээ удаан байх

Ажлын 8 цагтаа бүх ажилаа хийгээд дууссан бол гэртээ харих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ танай хамт ажиллагч эсвэл хэлтсийн менежер ажил дээрээ дор хаяж 15 минут илүү удаан байх хэрэгтэй гэж хэлээд инээмсэглэвэл та яах вэ? Хэрэв та хийж буй ажлаа дуусгасан л бол цагтаа тарах эрхтэй. Тиймээс та ийм утгагүй зүйлийн талаар бодож хүлээх хэрэггүй юм.

5. Санал бодлоо өөртөө хадгалах

Зарим хүмүүс багаар ажиллахдаа үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй, чимээгүй байх нь дээр гэж боддог. Зарим нэг санаандгүй байдлаас болж даргатайгаа маргах нь хэрэггүй зүйл, гэхдээ хэрэв таны даргын гаргасан шийдвэр хууль бус, хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулж, ажилтны хувийн хил хязгаарыг зөрчсөн бол та дуугүй байж болохгүй.

6. Цалингаа даргатайгаа ярилцахаас ичдэг

Өнөө үед хуучирсан өөр нэг ойлголт бол урамшуулал, цалингийн талаар дарга эсвэл цалин олгогчтойгоо ярилцахаас айдаг байдал юм. Зарим хүмүүс ажлын ярилцлагын үед ч гэсэн мөнгөний талаар асуухаас ичдэг. Гэхдээ хүмүүс яагаад ажил хайж байгаагаа ойлгох хэрэгтэй. Ажил хийхэд нөлөөлөх гол зүйлсийн нэг нь мэдээж цалин шүү дээ. Цалинг тохиролцож болно, тэгэх ч ёстой.

7. Шинэ ажил олж байж л өмнөх ажлаасаа гарах болно

Зарим хүмүүс шинэ ажил олоогүй байж явахаасаа айж, шинэ ажил олж, ирээдүйдээ итгэлтэй байх хүртэл ажлын таагүй нөхцлийг тэвчихийг илүүд үздэг. Ажлын тогтвортой байдал нь чухал ач холбогдолтой тул санаа зовохоос ч аргагүй юм. Төлбөрөө авахтай холбоотой асуудал, цалингаа хойшлуулах, цалингийн бууралт, орон тооны цомхотгол, дарга эсвэл хамт ажиллагсдын хийсэн хор хөнөөлтэй үйлдэл гэх мэт олон зүйлийн нөлөөгөөр төлөвлөөгүй ч ажлаа орхих явдал цөөнгүй тохиолддог.

8. Олон нийтийн сүлжээнд бусдаас санаа зовох

Сошиал медиа бол бидний хувийн орон зай юм. Тэнд ямар зураг байршуулсан нь бусдад тийм ч хамаатай биш. Та багш, эмч, инженер, цэцэрлэгийн багш эсэхээс үл хамааран хүн хувийн амьдралаар амьдрах эрхтэй. Сошиал сүлжээндээ бикинитэй зураг оруулах нь шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг хүний хувьд ч ичмээр зүйл биш юм. Үүнээс огт санаа зовох хэрэггүй.

9. Ямар нэг ашиггүй нэмэлт үүрэг даалгаврыг авах

Менежерүүд, дарга нар заримдаа ажилчдынхаа үүргээс гадуур ажил даалгах нь их байдаг. Ялангуяа шинэ ажилтнуудад иймэрхүү үүрэг даалгавар их ирдэг. Гэхдээ үүнийг хийсний дараа тэд нэмэлт ажлаас татгалзах боломжгүй болно. Иймэрхүү зүйлийг ажилд орохын өмнө нуухгүйгээр ярилцах нь илүү дээр. Хэрвээ та нэмэлт ажил хийхэд бэлэн байгаа бол дарга тань ажлын хөлсийг нь төлөх ёстой.

10. Ажил дээрээ хийсэн гавьяаныхаа талаар хүмүүст хэлэхгүй, чимээгүй байх

Ажлын баг дунд байдаг өөр нэг нийтлэг зүйл нь “би” гэх үзлээс илүү “бид” гэсэн үзэлтэй байх. Үнэндээ ганцаараа сайн ажилладаг бусад чинь тийм ч сайн биш бол энэ танд илүү хохиролтой зүйл шүү дээ. Тиймээс дандаа биш ч заримдаа “би хийсэн” гэдгээ үнэнээр нь илчилж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!