Эрчүүдэд зориулан бүтээсэн ч одоо эмэгтэйчүүд хэрэглэдэг 8 зүйл

Хорвоо ертөнц дээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд олон байдаг. Гэхдээ зарим бүтээгдэхүүнийг хүн бүр хэрэглэх боломжтой юм. Хамгийн анх эрэгтэйчүүдэд зориулан бүтээсэн ч одоо эмэгтэйчүүд хэрэглэх болсон зүйлүүдийг танилцуулж байна.

1. Ариун цэврийн хэрэглэл

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийг Бенжамин Пранклин шархадсан цэргүүдийн цусыг тогтоох зорилгоор бүтээж байжээ. Хожим нь сувилагч нар сахарын тэмдгийг шингээх зорилгоор ашиглаж эхэлснээр түгэн дэлгэрчээ.

2. Өндөр өсгийт

Өндөр өсгийтийн түүх нь эртний Персээс улбаатай. Тухайн үед цэргүүд хөлөө дөрөөнд бэхлэхийн тулд өмсдөг байжээ. Мөн язгууртнууд өндөр харагдахын тулд өмсдөг байсан гэх судалгаа бий.

3. Иог

Иог нь Брахимануудаас гаралтай бөгөөд ихэнхдээ эрчүүд хийдэг байсан ба аажмаар эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болжээ.

4. Богино топ

Богино топ нь өнөө үед эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл бөгөөд өдөр бүр өмсөх дуртай хувцаснуудын нэг болсон. Энэ нь эрт үед эрчүүдийн бодибилдингийн хувцас байсан бөгөөд биеийн галбираа ил гаргахын тулд цамцныхаа доод талыг тайрдаг байв.

5. Торон турсик

Эрт дээр үед бидний өвөг дээдсүүд ийм төрлийн турсикийг бэлхүүсээрээ өмсдөг халхавч болгон ашигладаг байжээ. Хожим нь 19-р зуунд Африкийн зарим овог аймгууд үүнийг хэрэглэж эхэлжээ.

6. Жижиг цүнх

Жижиг цүнх нь анхандаа мөнгө хадгалах зориулалтаар хийгддэг байжээ. Энэ нь эрчүүдийн хувьд хувийн үйл ажиллагаанд нь маш тустай зүйлсийн нэг байв. Харин өнөө үед энэ төрлийн цүнхийг эмэгтэй хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг болсон төдийгүй олон төрлийн загвар гарсаар байгаа билээ.

7. Торон урт оймс

Эхэндээ трико, урт оймс зэргийг эрэгтэйчүүд өмсдөг байсан бөгөөд ихэнхдээ Европын эрчүүд морь унаж байхдаа өмсдөг байв.

8. Victoria’s Secret дэлгүүр

Энэхүү дэлгүүрт ихэвчлэн эрчүүд эхнэртээ дотуур хувцас худалдан авахын тулд үйлчлүүлдэг бөгөөд уг брэндийн дотуур хувцас нь бараг л эрчүүдийн сонголтонд зориулсан гэхэд хэлсдэхгүй бизээ…

Таны бодлоор өөр ямар зүйлсийг эмэгтэй эрэгтэй бүхий л хүмүүс хэрэглэх боломжтой гэж үздэг вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!