Хуучирч эвдэрсэн эд зүйлсээ хаях биш, харин хоёр дахь амьдрал бэлэглэсэн ид шидийн гартай хүмүүс

Хэмнэлт бол олон хүмүүст, тэр дундаа баячуудад байдаг агуу чанар юм. Эвдэрч муудсан зүйлсээ ч засварлаад, шинэ мэт болгоод ахин хэрэглэнэ. Бага зэрэг бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч байхад л хангалттай бөгөөд энэ зан чанарын тусламжтайгаар маш их мөнгийг хэмнэж чадна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хүн бүхэн л чадах хэрээрээ хог бага гаргахыг хичээж, эх дэлхийгээ хайрлаж байгаа билээ. Иймд эвдэрч гэмтсэн эд зүйлс, тавилгаа хаях бус ахин амьдрал бэлэглэх нь эх дэлхийгээ хайрлаж буй нэгээхэн хэлбэр гэж ойлгож ч болох юм.

Хуучирч муудсан манекеныг ширээний чийдэн болгон хувиргасан.

Өвөөгөөс минь дамжиж ирсэн шургуулга. Тийм болохоор хэдий муудсан ч хаяхын оронд шинэчилж будсан юм.

Хүүхэд маань тоглоомнуудаа ухаж байгаад хуучин тоглоомоо олоод гаргаад ирсэн. Тоглоомыг нь угааж цэвэрлэж өглөө.

Хуучин хөшигөө ашиглаж, хөөрхөн даашинз хийгээд өмсчихсөн.

Хулуунд нүх гаргаж, цоолохын оронд нүүрэн дээр нь зурчихсан.

Манайд зурагтын тавиур байдаггүй. Тийм болохоор хэрэглэхээ больсон номын шүүгээгээ зурагтын тавиур болгож өөрчилсөн.

Хүүгийнхээ хаях гэж байсан ширээний гэрлийг засаад авчихсан.

Хогийн савнаас нэг шил олж, энэ кофены ширээнд суурилуулсан.

Угаалгын өрөөний хаалган дээрээ зурагтай шил наачихсан. 

Дуусч байгаа савангаа шинэ саван дээр наагаад л хэрэглэчихдэг.

Би энэ хайрцгийг хуучин модон шалаар хийсэн.

Би хүйтэн кофе уух дуртай. Мэдээж байнга гаднаас худалдаж аваад байх хэцүү. Тиймээс гэртээ хийчихдэг болсон.

Аав миний зүлэг тэгшлэгчийг ингээд засчихсан байсан.

Миний дахин засварласан шүүгээ

Өнгөө алдаж муудсан алчуураа дахиад будлаа. Шинэ мэт л болсон шүү.

Хуучин унтлагын өмдөө унтлагын хувцас болгочихсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!