Богино долгионы зууханд хийж эргүүлснээр хоол биш хор болж хувирдаг хоол хүнс

Өнөө цагт богино долгионы зуухгүй, үүнийг ашигладаггүй айл гэж үгүй. Бүгд л хоол халаах, мах гэсгээх гэхчлэн төрөл бүрийн шалтгаанаар өдөр тутамдаа хэрэглэдэг билээ. Тэгвэл үүнд хийж болохгүй, хориотой хоол хүнс ч байх аж. Та бүхэндээ богино долгионы зууханд хийж халааж болохгүй хоол хүнсийг танилцуулж байна.

Улаан лоолийн соус

Улаан лоолийн соус богино долгионы зууханд дэлбэрч, хаа сайгүй цацагдана. Улаан лоолийн соусанд агуулагдах шингэн нь даралтын улмаар хөөсөрч, цаашлаад дэлбэрэх аюултай юм. Иймд улаан лооль, улаан лоолийн соустай паста зэргийг богино долгионы зууханд хийж халаахаас татгалзаарай.

Хөлдөөсөн жимс, ногоо

Жимс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг богино долгионы зууханд гэсгээх нь оновчтой санаа биш. Тус биш ус болж, хорт хавдар үүсгэх бодисыг ч боловсруулаад амжина. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хөлдөөсөн жимс, ногоог гэсгээхдээ хөлдөөгчнөөс гаргаж, хөргөгчинд хийж хонуулахыг санал болгож байна.

Боловсруулсан мах, зайдас

Боловсруулсан мах нь их хэмжээний давс, нэмэлт химийн бодис, хадгалах бодис агуулдаг тул тэжээллэг хоол хүнс биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл үүнийг богино долгионы зууханд хийснээр холестерины хэмжээ нэмэгдэж, зүрх судасны аюулт өвчинд хүргэж болзошгүй. Тиймээс зайдас, хиамаа халаахдаа грилл эсвэл плитка ашиглах хэрэгтэй.

Сүүн бүтээгдэхүүн

Эрдэмтэд богино долгионы зуух болон “исгэлэн сүү” хоёрыг бие биенээсээ хол байлгах нь дээр гэдгийг олж мэдсэн. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг халаахад асуудалгүй ч, богино долгионы зууханд хийж халааж болохгүй. Энэ нь найрлага дахь хортой бодисыг нэмэгдүүлэхэд хүргэдэг – жишээлбэл, транс тосны хүчил гэх мэт.

Бяслаг

Туршилтаар бяслаг болон богино долгионы зуух нь хоорондоо зохицохгүй болохыг баталсан. Бяслагийг богино долгионы зууханд 5 минут халаахад л төрөл бүрийн бодис идэвхжинэ. Мэдээж энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, Ялангуяа хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!