Хэт мэдрэмтгий хүүхэдтэй харьцах 8 арга

Дөнгөж төрсөн хүүхдүүдийн 15-20% нь маш мэдрэмтгий байдаг ажээ. Энэ нь тэд хүрээлэн буй орчноо мэдэрч ямар нэгэн үйлдэл гаргадагтай холбоотой юм. Хэдийгээр энэ нь муу зүйл биш ч тогтвортой сэтгэл зүйтэй болохын тулд эцэг эхээс маш их хүчин чармайлт, тэвчээр шаарддаг. Хэрэв таны хүүхэд хэт мэдрэмтгий бол дараах 8 зөвлөгөөг туршаад үзээрэй.

1. Тэдэнтэй ярилцаж харилцан ойлголцохыг хичээ

Хэрэв таны хүүхэд олон нийтийн газар уйлах гэх мэт өөрийнхөөрөө аашлаад байгаа бол болиоч гэж хэлж мэдрэмжийг нь дарах гэж бүү оролдоорой. Сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч хүүхэдтэйгээ ярилц. Тэдний хажууд суугаад яагаад ийм мэдрэмж төрж байгааг ярилцаж, ойлгохыг хичээгээрэй. Гэхдээ аль болох хурдан шийдлийг санал болгох гэж бүү оролдоорой. Таны хийж чадах зүйл бол тэдэнд эвгүй нөхцөл байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн газар байхдаа сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурахыг заах явдал юм.

2. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь зөв гэдгийг тэдэнд ойлгуул

Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газар уйлж эхэлбэл болиулах гэж оролддог. Ингэсэнээр хүүхдэд сэтгэл хөдлөл нь чухал биш, буруу зүйл хийж байгаа мэт санагдаж эхэлдэг. Ингэхийн оронд та тэдэнтэй хамт сууж, сэтгэл хөдлөлийг нь таньж, зүгээр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх, бусдад саад болж байгаадаа санаа зовон хүүхдээ шууд болиулах гэж оролдохын оронд хүүхэдтэйгээ ярилцаж, түүний талд байгаагаа харуулахыг хичээ.

3. Сөрөг мэдрэмж, царайны хувирлаа шууд илэрхийлэх нь ямар үр нөлөөтэйг хүүхэддээ ойлгуул

Хэт мэдрэмтгий хүүхдүүд өөрийн мэдэлгүй царайны хувирлаараа бусад хүүхдүүдийг өөрөөсөө холдуулж орхидог. Тиймээс эцэг эхчүүд тэдэнтэй энэ талаар ярилцаж ямар чухал болохыг ойлгуулах хэрэгтэй. Таны хүүхэд хэн нэгэнд уурласан үедээ ямар харагддагаа мэддэг байх хэрэгтэй. Энэ нь эхэндээ тэднийг зовоож болох ч ирээдүйд чухал нөлөөтэй юм.

Дараагийн алхам бол эцэг эхчүүд өөр хариу үйлдэл үзүүлэх явдал юм. Хэрэв хэн нэгэн хүүхэд тэднийг бухимдуулах юм бол тэдэнтэй уурлаж, муудалцахын оронд зүгээр л алхаж эсвэл удаан гүнзгий амьсгаа авч болно гэдгийг тэдэнд зөвлөөрэй. Мөн 10 хүртэл тоолох нь тэднийг таагүй байдлаас ангижруулж, мэдрэмжээ зохицуулахад тусална гэдгийг санал болгоорой.

4. Тэвчээртэй байж тэднийг ганцаараа байх цаг өг

Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт орсны дараа олон төрлийн сонгон, сургалтанд явуулах гэж яардаг. Гэсэн хэдий ч мэдрэмтгий хүүхэд олон хүүхэд, чанга дуу чимээтэй байдалд дургүй бөгөөд гэртээ байхыг илүүд үздэг. Тэдний нийгэмших талаар санаа зовох хэрэггүй, учир нь энэ үед тэдний хувьд илүү чухал зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрч, хүлээн зөвшөөрөгдөх явдал юм.

5. Тэднийг айдсаа даван туулахад нь бага багаар тусла

Бага зэрэг аймшигтай зүйл хийх нь хүүхэд айдсаа даван туулахад нь туслах арга юм. Зөв аргыг хэрэглэсний дараа хүүхдүүд айдсаа амархан давдаг болно. Гэсэн хэдий ч, та хүүхэд буруу зүйл хийсэн учраас энэ нь шийтгэл гэж бодохгүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол айдсаа даван туулахад чинь туслах арга юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

6. Хэт мэдрэмтгий хүүхэдтэй бол гэрийн тэжээвэр амьтан маш их тус болдог

Гэрийн тэжээвэр амьтад нь маш мэдрэмтгий хүүхдүүдийн төгс хамтрагч болох нь батлагдсан. Учир нь гэрийн тэжээвэр амьтад ихэвчлэн тэдэн шиг мэдрэмжтэй, энэрэнгүй байдаг. Ийм учраас хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг сөргөөр өдөөдөг хүүхдүүдтэй харьцуулахад үслэг найзтайгаа хамт тоглох нь илүү хялбар байдаг.

7. Гэрийнхээ эргэн тойронд аюулгүй орон зайг бий болго

Мэдрэмтгий хүүхдүүд хүрээлэн буй орчныг илүү сайн хүлээж авдаг бөгөөд амархан цочирдог. Ийм учраас та гэртээ тэдний сэтгэл хөдлөлөө тунгаах аюулгүй орон зайг бий болгох нь чухал юм. Энэ нь тэдний дуртай бүх үйлдлүүдийг хийх боломжтой газар эсвэл унтлагын өрөө нь байж болох бөгөөд тэд хэвтэж, та үлгэр уншиж өгөх боломжтой байх хэрэгтэй. Тэд ганцаараа байхыг хүссэн үедээ аюулгүй орон зайгаа ашиглах боломжтой гэдгийг мэдрүүлээрэй.

8. Хариуцлага тооцох арга барилдаа маш зөөлөн ханд

Таны хүүхэд ёс суртахууны өндөр мэдрэмжтэй байж магадгүй бөгөөд хэрэв та хоёр нүүр гаргах юм бол хүүхэд тань таныг ихэд буруутгах болно. Та гэртээ тогтоосон дүрмээ өөрөө дагаж мөрдөхгүй мөн бусдад тэгш мөрдүүлэхгүй бол тэд таныг шүүх болно. Ийм учраас та өөрийн гэрт байгаа бүх хүмүүст хамаарах хязгаарлалтаа анзаарч хүн бүрт тохирсон хил хязгаар тогтоох хэрэгтэй. Шүүмжлэхээс зайлсхийж, үр дагавар нь шударга байх талаар тооцоолоорой. Гэрт тань хэрэгждэг зарим дүрэм гэр бүлийн гишүүн бүрт ижил тэгш хэрэгждэг эсэхийг анзаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!