Жүжигчний карьер нь уналтад орсон байсан ч дахин алдартай болж буй жүжигчид

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зарим алдартай жүжигчид янз бүрийн шалтгааны улмаас дэлгэцээр гарах нь багасч, туслах дүрд тоглож эхэлдэг. Учир нь зарим жүжигчид гэр бүлдээ цаг заваа зориулдаг бол зарим нь муу зуршилд автаж улмаар кино урлагаас хөндийрдөг байна.

Бид та бүхэнд цэнхэр дэлгэцийн бүтээлээрээ алдартай болсон хэдий ч хэсэг хугацаанд завсарлага авсаны дараагаар эргэн ирж буй жүжигчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Жош Хартнетт

Царайлаг Жош Хартнетт алдарт Сувдан эрэг кинонд нисгэгчийн дүр бүтээж багагүй нэр алдартай болсон. Киноны асар их амжилтын дараа уг жүжигчин найруулагчдын дунд алдартай болж Wicker Park, Sin City, Lucky Number Slevin зэрэг кинонд тоглосон юм.

2000-аад оны эхээр Хартнетт олон хүний шүтээн байсан бол 2010 оноос хойш нэр хүнд нь буурч, бага төсөвтэй кино, телевизийн олон ангит кинонд туслах дүрд тоглох болсон.

Харин 2021 онд жүжигчин Гая Ричигийн Wrath of Man кинонд эргэн ирж, хамгаалагчийн дүрийг бүтээжээ.

2. Хилари Свонк

2004 онд жүжигчин, найруулагч Клинт Иствуд жүжигчин Хилари Свонкт “Сая долларын бүсгүй” киноны гол дүрд тоглохыг санал болгосон ба тус кино нь Оскарын Шилдэг кино төрөлд шагнал хүртсэн юм. Жүжигчин бүсгүй тус бүтээлээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн юм. Харин үүний дараагаар жүжигчин бүсгүй аавынх нь бие муу гэх мэт хүндэтгэх шалтгаануудын улмаас хэд хэдэн удаа завсарлага авчээ.

Харин 2020 онд жүжигчин бүсгүй дахин дэлгэцийн гол дүрд гарч эхэлсэн бөгөөд “Ангууч”, “Үхэл” болон бусад олон ангит кинонуудад дүр бүтээжээ.

3. Бен Вишоу

Бен Уишоугийн тоглосон хамгийн алдартай кинонууд бол “Үнэртэй ус: Алуурчны түүх”, “Үүлэн атлас”, “Мэри Поппинс эргэн ирсэн нь” зэрэг юм. Мөн тэрээр Жеймс Бондын 2 цувралд туслах дүрийг бүтээсэн.

2021 онд тэрээр Жеймс Бондын гурав дахь анги болох “Үхэх цаг байхгүй”-д тоглосон юм.

4. Дрю Бэрримор

Дрю Бэрримор бага наснаасаа эхлэн жүжигчин болсон. Чарлигийн сахиусан тэнгэрүүд кинонд тоглосон дүр нь түүнийг маш их алдартай болгосон. Түүний дараагаар сураггүй байсан жүжигчин 2020 онд эргэн ирж олон кинонд дүр бүтээжээ.

5. Рассел Кроу

Рассел Кроугийн тоглож байсан гайхалтай кинонууд их бий. 2020 онд та түүнийг “Unhinged” кинонд маньякийн ер бусын дүрд тоглож байхыг харсан байх. Мөн 2022 онд та түүнийг Thor: Love and Thunder кинонд Зевсийн дүрд тоглохыг харах болно.

6. Жон Траволта

Тарантиногийн “Pulp Fiction” киноны дээрэмчний дүр нь Траволтаг тухайн үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болгосон. Тэрээр олон арван алдартай кинонд тоглож, олон шагнал хүртсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хит кинонд тоглох нь багассан. Харин 2020 онд “Траволта Die Hart” кинонд тоглож гол дүрүүдийн нэгийг бүтээсэн. Тэр 67 настай ч сайхан харагдаж байна.

7. Женнифер Лав Хьюитт

Женифрийг та олон киноны дүрээр мэдэж байгаа байх. Тэрээр хамгийн сүүлд “Сүнсний шивнээ” кинонд тоглосон. Тус цуврал 2005-2010 он хүртэл цацагдсан юм. Үүний дараа тэрээр телевизийн шоу нэвтрүүлэг хийдэг байсан ч тийм ч алдартай байгаагүй.

2018 оноос хойш тэрээр 9-1-1 олон ангит киноны гол дүрүүдийн нэг болсон.

8. Жим Керри

Жим Керри гэж хэн болохыг мэдэхгүй хүн байхгүй байх. 90-ээд он, 2000-аад оны эхээр тэрээр дэлгэцийг хэзээ ч орхиогүй бөгөөд бүгд түүнд хайртай байсан.

Харин 2010 оноос хойш түүний тоглосон хамгийн сүүлийн алдартай кино бол “Ноён Попперын оцон шувуунууд” юм. Энэ киноны дараа түүний тоглосон бусад бүх кино тийм ч амжилттай байгаагүй.

2020 онд авъяаслаг жүжигчин дахин гарч ирж Sonic the Hedgehog кинонд тоглосон.

9. Иан Сомерхалдер

Харамсалтай нь 42 настай жүжигчин нэг дүрдээ гацсан. “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” хэмээх алдартай цувралд түүний бүтээсэн дүр нь түүний бүхий л карьерийг бүтээсэн. Энэхүү олон ангит киноны дараа тэрээр хэд хэдэн бага төсөвтэй кинонд тоглож, 2019 онд V Wars киноны гол дүрд тоглосон.

10. Жон Красински

Жүжигчин 2005-2013 онд дэлгэцнээ гарч байсан “Оффис” киноны Жим Халпертын дүрээр алдартай болсон. Цувралын дараагаар олон кинонд тоглосон ч тийм ч алдартай байгаагүй.

Харин 2018 онд Красински, Эмили Блант нарын тоглосон “A Quiet Place” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер кинонд тоглосон. Сонирхуулахад, Красински энэ кинонд жүжигчин, найруулагч, зохиолчоор ажилласан юм.

11. Жеймс Марсден

Жүжигчин “Interstate 60”, “The Notebook”, “X-Men”, “Superman Returns” болон бусад кинонуудын ачаар алдартай болсон.

2016 онд Марсден “Westworld” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт цувралд тоглосон. Мөн 2020 онд “Sonic the Hedgehog” кинонд тэрээр гол дүрүүдийн нэг дүрийг бүтээсэн.

12. Шон Пенн

Шон Пенн 2 Оскар, 1 Алтан бөмбөрцөг болон бусад олон шагналын эзэн гэдгээрээ алдартай. Гэхдээ магадгүй сүүлийн 10 жилийн хугацаанд тэрээр блокбастеруудад ямар ч том дүр бүтээгээгүй.

Харин 2019 онд та түүнийг “Профессор ба галзуу хүн” кинонд сэтгэцийн эмнэлгийн өвчтөнийг дүрийг бүтээсэнийг харсан байх.

13. Херо Финнес Тиффин

Та энэ залуу жүжигчнийг “Харри Поттер ба Хагас цуст хунтайж” киноны ирээдүйн Волдеморт болох 11 настай Том Реддлийн дүрийн ачаар мэдэх байх.

Үүний дараа тэрээр тийм ч алдартай биш кинонуудын хэд хэдэн ангид тоглосон. Харин дараагаар нь түүний гол дүрийг бүтээсэн “After” кино нээлтээ хийж, “Драмын киноны шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн юм. 2020, 2021 онд уг киноны үргэлжлэл зураг авалтууд хийгдсэн.

14. Марлон Уэйнс

Марлон Уэйанс “Don’t Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood”, “Scary Movie”, болон “A Haunted House” зэрэг инээдмийн кинонд тоглосноороо алдартай.

Гэхдээ тэр зөвхөн хөгжилтэй дүрүүдийг бүтээгээгүй. 2000 онд “Requiem for a Dream” кинонд тоглож байсан. Мөн 2021 онд удаан хугацаанд завсарласны эцэст “Respect” киноны гол дүрүүдийн нэг болсон юм.

Та энэхүү жүжигчдийн хэнийх нь эргэн ирэлтэд баяртай байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!