Таны гэр 8 өөр гараг ​​дээр байсан бол ямар харагдах вэ?

Бидний мэдэж байгаагаар нарны аймгийн дэлхийгээс бусад гарагууд дээр амьдрал үүсэх бараг л боломжгүй. Гэхдээ та тэдгээр гарагууд дээр бид амьдарч байсан бол ямархуу байх байсан бол гэж бодож байсан уу?

Бид та бүхэнд энэ удаагийн нийтлэлээрээ нарны аймгийн 8 гараг дээр бид амьдарч байсан бол ямархуу байх байсан талаарх төсөөлөл бүхий мэдээллийг хүргэж байна.

1. Буд гараг

Энэхүү гараг дээр температурын огцом хэлбэлзэл, солирын бороо, газар хөдлөлт, нарны туяаны эрчим зэрэг нь дэлхийгээс 7 дахин их байдаг. Та энэ гараг дээр амьдарвал зуслангийн байшин барихыг маш ихээр мөрөөдөх болно. Мөн та температурын хэлбэлзэл зэрэг асуудлуудаас болж газар доорх бункер барих хэрэгтэй болохоос гадна усанд орохын тулд мөсөн бүрхүүлийн ойролцоо байх хэрэгтэй болно. Ингэж байж та сэрүүцэх боломжтой.

2. Сугар гараг

Энэхүү гараг нь наранд хамгийн ойр байдаг 2 дахь гараг юм. Гэхдээ Сугар гарагийн гадаргаас дээш 50 км (30 миль) зайд нөхцөл байдал нь дэлхийтэй маш төстэй. Таталцал ба атмосферийн даралт бараг ижил байдаг. Хэрэв та энэхүү гараг дээр амьдрах ёстой болвол агаарын хөлөгт амьдрах хэрэгтэй болно.

3. Дэлхий ван

Дэлхий ван бол маш хүйтэн мөсөөр хучигдсан гараг юм. Гэхдээ энэхүү гараг дээр та амьдрах ёстой болвол босоо мөсөөр хийсэн байшин барих хэрэгтэй. Энэ нь дотоод заслын хувьд сайхан санаа байгаад зогсохгүй оршин суугчдыг цацраг туяанаас хамгаалж чадна. Энд амьдархад танд маш олон гэрлийн эх үүсвэр хэрэгтэй болно. Учир нь энэхүү гарагаас нар яг л сар шиг харагддаг ба гэрэл болон дулааныг тийм ч сайн дамжуулдаггүй. Мөн танд мөс хайлуулахгүй ухаалаг халаалтын систем хэрэгтэй болно.

4. Бархасбадь

Энэхүү гараг бол хийн маш том бөмбөлөг юм. Та энэ гараг дээр амьдарвал маш хэцүү байх бөгөөд гэр тань газартай наалдсан биш л бол та болон таны байшин хөвж алга болох байх. Мөн та таталцал, даралтаас болж удаан жингүйдэх ба гэрт тань шат гэх мэт тансаг зүйл хэрэггүй болно.

5. Санчир

Бусад гадаргуутай гарагуудын адил энэхүү гараг дээр ч бас амьдрахад тун хэцүү юм. Мөн тус гараг дээр солирын бороо орох магадлал 50 хувьтай байдаг тул таны байшингийн дээвэр маш бат бөх байх ёстой болно.

6. Тэнгэрийн ван болон Далайн ван

Эдгээр 2 гараг нь маш усархаг гарагууд бөгөөд энд амьдрахын тулд танд шумбагч онгоцтой төстэй хөлөг онгоц хэрэгтэй болно. Эдгээр гарагууд дээрх таталцал нь дэлхийгээс илүү хүчтэй бөгөөд даралт нь илүү өндөр байдаг. Та хөлгийнхөө ханыг дулаалах хэрэгтэй ба өрөө бүрийг гэрэлтүүлэг, дулаанаар хангаж, байгалийн гэрлийг дуурайлган LED гэрэлтүүлэг хийх хэрэгтэй болно.

7. Ангараг

Энэхүү гарагийн тухайд Архитектурын мэргэжилтнүүд амьдрах боломжтой байшингийн загваруудыг аль хэдийн дүрслэн гаргасан. Хамгийн гайхалтай загвар нь Ангараг гарагийн шороон шуургыг тэсвэрлэх, өдрийн гэрлийг хадгалах зорилгоор тусгайлан бүтээсэн бүрхүүл шиг байшин юм. Энэ нь мөн дотроо цэцэрлэгтэй бөгөөд ургамал, хоол хүнсээ тариалах боломжийг танд олгоно.

Хэрэв танд өөр гараг дээр амьдрах боломжийг санал болговол та амьдрах уу? Та аль байшинг хамгийн ашигтай гэж үзэх вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!