Таныг хэт их талх идэж байгааг илтгэх 7 шинж тэмдэг

Талх нь амттай бас хаана ч, ямар ч хоолтой холиод идэж болдог учир хүмүүсийн байнгын хэрэглээ юм. Гэсэн хэдий ч олон сайхан амттай зүйлсийн нэгэн адил их идвэл хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Бид та бүхэнд талхны хэрэглээгээ багасгах ёстой 7 шалтгааныг танилцуулж байна.

1. Таны өтгөн хатна

Целиак өвчнөөр өвчилсөн боловч үүнийгээ мэддэггүй хүмүүс байнга гэдэс дүүрэх мэдрэмж төрдөг. Үүгээр ч зогсохгүй, энэ мэтрэмжээсээ болж байнга бие засах газар руу орох бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь улаан буудай зэрэг цавуулаг хүнсний хэт их хэрэглээтэй холбоотой юм.

Бараг бүх улс оронд хүн амын 0.5-1% нь целиак өвчтэй байдаг. Тиймээс та үүнээс сэргийлэхийн тулд талхыг орлуулах өөр хүнс хэрэглээрэй.

2. Та улам өлсөнө

Цагаан талх, цагаан будаа, жигнэмэг зэрэг өндөр цэвэршүүлсэн үр тариа нь илчлэг ихтэй байдаг. Чихрийн агууламжаас шалтгаалан илүү их идэх хүслийг төрүүлдэг ба идэх үед танд тодорхой хэмжээнд сайхан мэдрэмж төрүүлэх ч өлсөх мэдрэмжийг тань бүрэн дарахгүй.

Та эдгээр бүтээгдэхүүний оронд бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй. Учир нь бүхэл үрийн бүтээгдэхүүн нь ходоод гэдсэнд амархан шингэхийн зэрэгцээ хэвлийн өөхийг хайлуулахад тусладаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Мөн бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд нь цэвэршүүлсэн үр тариатай харьцуулахад витамин, эрдсээр баялаг. Гэхдээ та эдгээр бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл цагаан гурилан бүтээгдэхүүнээс ялгаагүй таргалалт үүсгэж болзошгүйг анхаараарай.

3. Таны цусан дахь холестриний хэмжээ өснө

Гэрийн аргаар өөрөө хийсэн талхнаас илүү дэлгүүрийн лангуун дээр зарагддаг талхнууд цусан дахь холестриний хэмжээг ихэсгэдэг. Үйлдвэрийн талх, нарын боов нь их хэмжээний транс тос, цөцгийн тос, өндөг ихээр агуулдаг тул байнга, ихээр хэрэглэвэл цусан дахь холестриний хэмжээг нэмэгдүүлдэг.

Мөн савласан жигнэмэг, бялуу, гурилан бүтээгдэхүүнүүд, ихэнх шарсан хоол зэрэг нь глютин ихээр агуулдаг ба эдгээр нь мөн л хортой бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найрлагад нь ямар тос, тосон бүтээгдэхүүн агуулсаныг нь сайтар шалгаж байгаарай.

4. Нүүрэн дээр тань батга гарах хандлагатай болно

Дахин хэлэхэд гоймон, цагаан будаа, цагаан гурилаар хийсэн бүх бүтээгдэхүүнүүд нь танд тулгарч байж болзошгүй өөр нэг асуудлын буруутан юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсан дээр батга, толбо үүсэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Судалгаанаас харахад нүүрс ус ихээр хэрэглэдэг хүмүүст нүүрэн дээр батга гарах эрсдэл 30%-аар өндөр байдаг аж.

Мөн эдгээр бүтээгдэхүүнүүд нь чихэр ихээр агуулдаг тул цусан дахь инсулины хэмжээг улам ихэсгэдэг байна. Үүний дүнд андроген дааврын идэвхи нэмэгдэж батга үүсэх шалтгаан болдог аж. Нөгөөтэйгүүр сахар маш бага хэрэглэдэг хүмүүст мөн батга гарах нь их байдаг ба та тохируулах хэрэгтэй юм.

5. Хоол идсэний дараа маш нойрмог болно

Өдөр тутмын хоолондоо талх хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь инсулины хэмжээ ихсэх ба инсулин нь цусан дахь трифтопаны задралыг бууруулдаг. Трифтопан нь сэтгэл санаа болон нойрны зохицуулгад нөлөөлдөг сератонин, мелатонины үүсэлтийг дэмждэг амин хүчил юм. Ийм учраас цэвэршүүлсэн үр тариагаар хийсэн хоол идсэний дараа та нойрмог, ажлын идэвхигүй болдог аж. Та үдийн хоолоо идсэнийхээ дараа шаргуу ажиллах шаардлагатай бол ямар орц найрлагатай хоол идэхээ дахин бодож үзээрэй.

6. Цусны даралт тань ихсэнэ

10 Америк хүний 9 нь давсны хэрэглээ нь хэт их байдаг бөгөөд энэ нь байнга хэрэглэдэг талх, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Нэг зүсэм талханд 230 мг давс агуулагдах ба энэ нь давсны өдрийн хэрэглээний 15%-ийг эзлэнэ. Тэгэхлээр нэг энгийн сендвич л гэхэд дээрх хэмжээнээс 2 дахин их давс агуулна гэсэн үг. Пицца, жигнэмэг, гурилан боов, зэрэг хоолонд агуулагдах натрийн хэмжээ илүү өндөр байдаг аж.

Натри ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь цусны даралт ихсэх өвчний суурь болдог бөгөөд энэ нь цаашлаад зүрх судасны өвчин, цус харвалт зэрэг хүндрэлд хүргэх аюултай юм.

7. Сэтгэл гутрал үүсэх хандлагатай байдаг

Талх нь глюкоз ихээр агуулдаг тул таныг богино хугацаанд сэргээх боловч цусан дахь инсулины хэмжээ тогтмол их байх нь сэтгэл гутралын шалтгаан болдог ба улмаар сэтгэцийн эмгэг үүсч болзошгүйг судлагаагаар тогтоожээ.

Мөн судалгаанаас харахад глютинд мэдрэг хүмүүс шизофрини, хоёр туйлт эмгэг, сэтгэцийн хямрал, түгшүүрт өртөмтгий байдаг ажээ.

Танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байна уу? Та талхны хэрэглээндээ хэр хяналттай ханддаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!