Бүсгүйчүүдийн даашинз сонгохдоо гаргадаг түгээмэл алдаанууд

Мэдээж хэрэг төрөл бүрийн өмд нь өмсөхөд эвтэйхэн хөдөлгөөн хязгаарлаад байдаггүй гэдгээрээ давуу талтай. Гэхдээ зарим үед өмднөөс салж эмэгтэйлэг байдлаа тодотгомоор санагддаг ч, өөрт яг тохирсон даашинз сонгоход бага зэрэг асуудалтай байдаг. Тийм учраас бүсгүйчүүддээ зориулан даашинз авахад гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулж байна.

Тохиромжгүй улаан даашинз

Арьсны өнгөнд тохирсон улаан даашинз сонгох нь маш чухал. Жишээ нь, цайвар арьстай бүсгүйчүүд интоорын өнгөтэй улаан даашинз сонгох нь зөв бол, бордуу арьстай эмэгтэйчүүд улбар шар зонхилсон өнгөтэйг өмсвөл илүү аятайхан харагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Биеийн хэлбэрт таараагүй даашинз

Том хөх өгзөгтэй болон махлаг эмэгтэйчүүд сул нэвсгэр загвартай даашинз өмсөхөд тийм ч сайхан харагддаггүй. Харин үүний оронд бэлхүүсээрээ бариу, элсэн цагных шиг хэлбэртэй даашинз сонгох нь тохиромжтой. Мөн лийр хэлбэрийн биетэй буюу өргөн өгзөг, жижиг мөртэй бүсгүйчүүдийн хувьд А хэлбэрийн даашинз төгс зохицох бөгөөд шулуун загвараас татгалзах хэрэгтэй.

Хэв маяг чимэглэлийг хэтрүүлэх

Ихэвчлэн нарийн хөл, том цээжтэй эмэгтэйчүүд хэвтээ шугаман хээтэй болон олон давхаргат даашинз өмсөх нь тохиромжтой биш бөгөөд гоёл чимэглэлээ ч бас хэтрүүлэхгүй байхыг анхаарах нь зөв. Харин бага зэрэг тайл гаргасан атлаа доошоогоо шулуун загвартай даашинз сонговол хамаагүй дээр харагдана.

Бүс болон гадуур хувцасгүйгээр сул даашинз өмсөх

Ийм төрлийн даашинз нь биеийн галбирыг далдлахаас гадна жин багатай эмэгтэйчүүдийг хэт туранхай харагдуулах талтай. Гэхдээ үүнийг бид хүрэм, бүс зэрэгтэй хослуулан өмсвөл илүү загварлаг харагдах болно.

Хэт задгай хувцаслах

Богино даашинз нь дэгжин, ганган харагдахад тусалдаг. Гэхдээ ийм даашинз сонгохдоо тийм ч бариу, богинохон биш загвартайг сонгох нь чухал. Хэрэв үгүй бол энэ нь биеийн өө сэвийг ил болгож, багадсан мэт харагдуулах цаашлаад тонгойх үед дээш сөхөгдөн эвгүй байдалд оруулах сул талтай аж.

Битүү энгэртэй даашинз сонгох

 Сайхан цээжтэй бүсгүйчүүд өндөр захтай даашинз сонгох хэрэггүй ба эсрэгээрээ V болон дугуй хэлбэрийн захтай, эсвэл бүр мөргүй даашинз тэдэнд тун гайхалтай зохино. Мөн ийм хэлбэрийн захтай хувцас нь хүнийг илүү өндөр, туранхай харагдуулдаг байна. Харин жижиг хөхтэй эмэгтэйчүүдийн хувьд цээж төдийлөн ил гараагүй даашинзад анхаарлаа хандуулбал зохистой.

“Мини Маус”-ынх шиг цэгтэй даашинз

Ийм даашинзыг хааяа өмсөхөд зүгээр боловч олон төрлийн хувцастай хослуулаад дэмий. Ялангуяа эрээн алаг оймс, трико зэргээс шууд л татгалзах нь зүйтэй бөгөөд шаардлага гарвал завсрын өнгөнөөс сонгохыг санал болгож байна.

Сүлжмэл даашинз сонгох

Хэт том сүлжмэлтэй даашинз нь дур булаам харагдуулна гэж олон бүсгүйчүүд боддог. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд ихэнх энэ төрлийн даашинзнууд сүлжилтийн явцад хатуурч мод шиг болсон байдаг. Тиймээс бие болон хувцасны хооронд 2,5 см-ээс ихгүй зайтай, биед наалдаж өгсөн хувцас сонгож байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!