Урлагийн мэргэжилтэн болгоны мэддэггүй алдартай уран зургууд дээрх далд утгайтай 9 зүйл

Урлагийн олон шилдэг бүтээлүүд нууцлаг түүхийг агуулж байдаг. Судлаачид уран зургийг маш нарийн судалсны үр дүнд бүхэл бүтэн зургийн утгыг өөрчилж чадах өөр нэгэн бяцхан зүйлийг олж хардаг байна.

Бид та бүхэнд алдартай уран зурганд нуугдаж буй далд утга бүхий зүйлсийн талаар танилцуулж байна.

1. XVII зууны хайрын гурвалжин

Энэхүү 17-р зууны сонгодог хөрөг нь сонирхолтой хайрын түүхийг нуудаг. Кембрижийн эрдэмтэд Энтони ван Дикийн зурсан Изабелла Брантийн хөргийг шинжилсний дараа ийм дүгнэлтэд хүрсэн байна. Зураач багшийнхаа эхнэрийн хөргийг бэлэг болгон зурахаар шийдсэн боловч бусад судлаачид зөвлөгч байсан Рубенс энэ зургийг хэзээ ч аваагүй ба ван Дик өөртөө хадгалсан гэж үздэг. Цаана нь байгаа хөшөө нь Дик болон Изабелла нар хайрын романс үүсгэж байсаныг илтгэдэг.

2. Сармагчин бол хүний бэлэг тэмдэг юм

Фрида Калло эмэгтэйн хажууд жижиг сармагчингууд зурсан байна. Үүний нэг шалтгаан нь зураач Мексикийн түүх, соёлын хүч чадал, хүсэл тэмүүллийг нь тодруулахыг хичээсэн. Ацтекийн соёлд сармагчингууд нь үржил шимийн бэлгэдэл байсан бөгөөд тэднийг бардам зан, бүжиг, урлагт дуртай хүмүүсээр төлөөлөн зурсан байв.

3. Модильянигийн зурсан зургууд дээрх сүнснүүд

Амедео Модильянигийн бүтээсэн Антониагийн нууцлаг хөрөг нь учир битүүлэг, харанхуй учир бидний анхаарлыг татдаг. Харин энэ зургаас эрдэмтэд санаанд оромгүй газар хүний царайны төрх нуугдаж байдгийг тогтоожээ.

Хэт улаан туяаны гэрэлд 4 сүнс харагддаг ба Модильяни хэд хэдэн зотон даавуу ашигласан байх магадлалтай юм.

4. Яг ижилхэн шөлний лааз

Кэмпбеллийн шөлний лааз бол Энди Уорхолын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Түүний зурсан зураг нь ихэнх алдартай рекламуудтай төстэйгээр дуурайлгасан байдаг. Энэхүү лааз нь эх хувилбартай адил харагддаг ч зураач хэд хэдэн ялгаа гаргаж зурсан. Та ойроос харвал уг зураг дээрх бичгүүд өөр байна.

5. Нэг хавтан дээрх 2 зураг

Винсент ван Гогын энэхүү өвсний зураг дээр үнэндээ тариачны хөрөг байдаг. Энэхүү зургийн нууц нь зураач өмнөх бүтээлүүдийнхээ дээрээс зурдаг байсантай холбоотой.

6. Портрейттэй хөрөг зураг

Ренойр хатагтай Леон Клаписсоны хөргийг зурсандаа маш их баяртай байсан тул 1883 онд үзэсгэлэнд тавихаар сонгосон. Харин судлаачид жаазыг авахаар шийдсэн үед хүрээний ард нуугдсан зотон даавууны хэсэг өөр өөр өнгөтэй болохыг олж харсан байна. Үүнийг судлаачид дүгнэхдээ зураач бүтээлээ анх зурах үед тод өнгөтэй байсан ба цаг хугацааны улмаас бүдгэрсэн гэж үзсэн.

7. Монегийн далд зураг

Клод Монегийн Вистериа бол агуу зураачийн сүүлчийн нууц байх. Сэргээн засварлагчид уг зургийг үзэсгэлэнд гаргахаар бэлтгэж байх үед Моне ямар нэгэн зүйлийн зураг дээр нэмж зурсныг олж мэдээд рентген туяагаар харахад Вистериагийн доор түүнийг урд нь нэлээд алдартай болгож байсан усны сараана цэцгийг зурсан өөр нэгэн зураг байсан нь тогтоогджээ.

8. Үл үзэгдэх бэх

Жан-Мишель Баскиагийн “Нэргүй” зургуудын нэг (1981)

Америкийн зураач Жан-Мишель Баскиа бүтээлүүд дээрээ маш олон нууц зүйлсийг үлдээдэг. Тиймээс, урлагийн мэргэжилтнүүд дахин нэг зургийг шалгах явцад зураг дээрх үл үзэгдэх бэхийг олж, зургийн өөр нэг төрхийг сэргээжээ.

9. Хенри Матисын гол зүйл бол ваар

Хенри Матисын зурагнууддаа ашигладаг нэгэн зүйл бол ваар юм. Тэрээр уран зураг дээрээ ажиллахдаа ижил зүйлийг ашигласан. 1917 онд түүний зурсан зурганд байсан ваар хожим 1930-аад оны бүтээлүүдээс нь дахин ажиглагджээ.

Та эдгээр алдартай зургуудын талаар өөр баримтыг мэдэх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!