Хувцаслалтдаа тохирсон хөхний даруулга сонгоход туслах 8 зөвлөгөө

Хөхний даруулгаа зөв сонгох нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал зүйл юм. Энэ нь таны хувцасны харагдах байдлыг өөрчилж ч чаддаг бөгөөд дуртай даашинз эсвэл цамцаа өмсөхдөө таарсан мөртэй даруулга зүүх хэрэгтэй.

Бид та бүхэнд хөхний дөруулгаа хувцаслалтандаа хэрхэн тааруулж сонгох талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Мөргүй хувцсанд тохирсон даруулга сонгоорой

Таны өмсөх гэж буй даашинз эсвэл цамц тань нэг ханцуйгүй эсвэл дээгүүрээ задгай бол зөв тохирсон хөхний даруулга сонгох хэрэгтэй. Зарим хөхний даруулганы мөр маш сунамтгай байдаг тул биеэ ороон нууж өмсөх боломжтой. Ийм үед та хөхний даруулганыхаа мөрөнд анхаарч сонгох хэрэгтэй.

Мөн та задгай цамц, даашинз өмсвөл хэт сунамтгай биш мөрийг нь авч болохуйц эсвэл мөргүй даруулга ч зүүж болно.

2. Цээживчтэй хослуулж өмсөж болно

Олон зүйлсийг загварчилж өмсөх дуртай хүмүүс ингэж өмсөж болох юм. Та үүнийг топ болгон өмсөж болно. Эсвэл бага зэрэг өөрчлөхийг хүсвэл гэрэлтдэг том цамц, товчтой цамц, жинсэн хүрэмний дотуур өмсөж болно.

3. Ил задгай хувцасны силикон наалт

Наалдамхай хөхний даруулгыг та нэг удаадаа хэрэглэж болно. Та үүнийг нуруу нь ил гарсан даашинзны дотуур өмсөх боломжтой ба даашинзны зах V хэлбэртэй бол бүр ч сайхан харагдана.

4. Хүзүү ил гарсан хөхний даруулга

Энэхүү хөхний даруулга нь хөхнөөс хүзүү хүртэлх зайг илүү дур бүлаам харагдуулдаг учир үүн дээр задгай хувцас илүү сайхан харагддаг.

5. Задгай мөртэй хувцсанд зориулсан корсет

Хэрэв та хөхний даруулганыхаа мөрийг харуулахыг хүсэхгүй байгаа бол корсет танд туслах болно.

6. Нуруутай хөхний даруулга

Хэрэв таны даашинзны нуруу хэт задгай биш бол энэхүү хөхний даруулга төгс тохирох ба таны хөхийг гайхалтай харагдуулна.

7. Хөхний толгойн наалдамхай даруулга

Бүсгүйчүүд задгай даашинз өмсөх үедээ хөхний даруулгаа яаж өмсөхөө мэддэггүй. Тиймээс ийм үед хөхний толгой дээр нааж өргөж харагдуулах боломжтой ийм төрлийн даруулга нь танд хэрэг болно.

8. Хөхний аяганд тохирох гадаргууг сонго

Хэрэв та биедээ нягт таарсан хөхний даруулга сонгохыг хүсвэл даруулганыхаа гаднах материалд анхаараарай. Торон материалтай хөхний даруулгууд нь зарим хувцсан дээр тохирдоггүй ба таны хөхийг хэлбэргүй харагдуулдаг.

Танд хөхний даруулга сонгоход хамгийн их тулгардаг асуудал юу вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!